Дуудлага худалдаа ирэх сарын 5-нд болно

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаа ирэх сарын 5-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын зарим байршилд  дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Дуудлага худалдаа ирэх сарын 5-нд нээлттэй болж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргалах юм байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг ирэх  сарын 2-ноос эхлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газар битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хаах гэнэ.  “Авто худалдааны цогцолбор“-ын худалдаа үйлчилгээний зориулалттай 13 байршлыг ийнхүү дуудлагаар худалдахаа мэдэгдлээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж