Бид ємнєх дугаартаа нийслэлээс олдсон занданшуулсан шарил олон тvмэнд “Євгєн Гэсэр лам” хэмээн єргємжлєгдсєн Цэвээн-Арашийн Чvлтэмжамцын шавь цорж Санжжавынх байх магадлалтай тухай мэдээлсэн. Тvvнчлэн шарилыг судлах ажлын хэсгийнхэн дээрх мэдээллийг бататгасан бєгєєд Бурханч лам Г.Пvрэвбатаас зарим зvйлийг тодрууллаа.
-Ажлын хэсгийнхэн нийслэлээс олдсон занданшуулсан шарил цорж Санжжавынх гэдгийг баталчихав уу?
-Манай ажлын хэсэгт тvvхийн хvрээлэн, архелоги, шvvх эмнэлэг, цагдаа болон шашны байгууллагын зvгээс олон талын мэргэжилтнvvд багтаж, нэлээн єргєн бvрэлдэхvvнтэй ажиллалаа. Ерєнхийдєє бvх юм тодорхой сайхан боллоо. Энэхvv занданшуулсан шарилыг занданшсан шvтээн бие гэж нэрлэвэл зохимжтой.
Анх энэ шvтээнийг олдлоо гэхэд нь би Гэсэр Богдын шавь цорж Санжжавынх байж болзошгvй гээд бунхныг нь шалгуулахаар хvмvvс явуулсан. Гэтэл бvрэн бvтэн, хєндєгдєєгvй байна гэсэн мэдээтэй ирсэн.
Гэтэл ажлын хэсгийн шалгалт шинжилгээний явцад уг занданшуулсан шvтээн нь цорж Санжжавынх гэдэг нь батлагдлаа. Уг шvтээнийг авч явсан этгээдvvд бунхныг хуучин хэвэнд нь оруулан, хєндєгдєєгvй мэт болгосон байсан нь биднийг хэсэг хугацаанд тєєрєгдvvллээ.
Єнєєдрийн олдсон занданшуулсан шvтээн бие бол очир завилаар суулгаад, зvvн гарыг нь тэгш агуулсан чагжаа хийлгээд, баруун гараар нь ном номлохын чагжаа зvрхэн тушаа хийлгэсэн байна. Он удаан жил єнгєрсний улмаас бєгтийснєєс болж гар нь жаахан доошоо болсон байна. Vсээ сайхан авчихсан. Эндээс vзэхэд албан ёсоор шvтээнчлэн занданшуулсан шарил болох нь илт байгаа юм. Энэ бясалгалд суугаад єєрєє аяндаа занданшсан хvн биш. Зориуд энэ хvнийг бунхалсан гэсэн vг.
-Та тvvний талаар хэр сайн мэдэх вэ. 200 гаруй жилийн настай гэсэн байх аа?
-Энэ хvн бол Гэсэр ламын ойрын шавь. Одоогоос 200-гаад жилийн ємнєх хvн. Битvv хар хууз сахалтай, 70 орчим настайдаа таалал хураасан болов уу гэмээр тэмдэгтэй. Єндєр монхордуу хамартай. 180 см орчим єндєр биетэй хvн байсан юм билээ. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан.
1999 онд шарилын модон сав нь ялзарч муудаад, толгой болон цээжин бие нь ил гараад нэлээд удсан шиг байгаа юм. Тэр ил гарсан хэсгийг нь шувуу тоншиж, гэмтээсэн маягтай байсныг сэргээж янзалсан байдаг.
-Та цагаас нь ємнє гаргачихлаа гэж байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн нутаг орондоо элдэв зэтгэр тохиох магадлалтай юу?
-Гэсэр лам єєрийнхєє шvтээнийг тэнд vеийн vед байлгахыг гэрээсэлсэн. Олон vе дамжин муу юмыг хариулж, даахын тулд шарилаа зориуд тэнд орхисон. Занданшуулсан шvтээнийг хvмvvс яагаад хvндлээд, бурхан шиг мєргєєд байна гэсэн асуудал гарч ирдэг. Шашны том богдууд гайхамшигтай. Бурхан багшийг чандарлахад бие нь маш гоё таван єнгєтэй эрдэнийн vрэл болж хувирсан байдаг. Тэр нь арвиждаг, vрждэг. Тэднийг шилэн хоргонд хийсэн байдаг. Хvмvvс мєргєхєд шилэн хоргон дотроо ханыг нь дагаад гvйдэг. Тийм сонин, гайхамшигтай. Бид тэнд мєргєх л юм бол бурхан багшид бодитоор мєргєсєн юм шиг ач тусаа єгдєг. Ад зэтгэр нь гардаг. Олон муу зvйлийг хариулдаг. Бурхан бодитоор оршиж байгаа юм шиг байгаа орон газраа хариу нєлєє vзvvлдэг. Богдуудыг чандарлахгvйгээр хатааж байна шvv дээ. Биеийг муутгахгvй, ариун болгоод шvтэхэд мэдээж сэтгэл нь зохих хэмжээнд хєгжлийг олоод єндєр тvвшинд хvрч байгаа. Тэр хvн єнгєрсєн ч гэсэн vлдсэн цогцсоор нь дамжуулан ариун санаа, оюун сэтгэл, адислалтай холбоотой байж ач тусыг нь авахад нєлєєтэй, тvмэнд тустай надин шvтээн болгодог учраас тусгайлан тахидаг. Энийг ямар нэгэн муу сэтгэлээр, янз бvрийн байдлаар харьцаж гар хvрэхэд ёс буруу.
Мєн хутагт хувилгаадыг чандарлахад биеэс нь янз бvрийн чулуу гардаг. Тиймээс ийм онгон шvтээнтэй зvйлд янз бvрийн муу, буруу сэтгэлээр хандаж, гар хvрэх нь ёс буруу. Багшийнх нь хажууд нємєр нєєлєг болгохоор онголсон болохоор учир начиртай, бодлоготойгоор ерєєл тавьж тэнд бунхлуулсан байгаа шvv дээ.
-Тэгвэл цаашид хэрхвэл зохилтой вэ?
-Шавь нь багшийнхаа хажууд, багшдаа нємєр нєєлєг болж, учир, бодлоготойгоор ерєєл тавьж тэндээ бунхлуусан байгаа. Тиймээс тэнд нь буцааж аваачих ёстой. Энэ тухай Монгол орон даяар, олноороо мэддэг болчихлоо. Занданшуулсан шvтээн биеийг сvм барьж оршоодог. Тийм журмаар хамгаалалттай оршоогоод, эзэнтэй болгоод олон нийт мєргєж байхад зохимжтой сайн сайхан болгочих хэрэгтэй. Шашин дахин сэргэж байна. Єєрєє зан vйлтэй, уламжлалтай учраас ямар нэгэн сэтгэл зовиноод байх асуудалгvй. Зєв гартаа ороод ирлээ. Одоо ерєєл тавиад бvгд сайн сайхан болоосой гэж бодох хэрэгтэй.
-Ємнє нь занданшсан шvтээн гэмтэж байсан гэсэн. Энэ удаа гэмтсэн байна уу?
-Хvйтэн газар хэт удаан байлгаж, цаасан хайрцагт авч яваад байсан болохоор ерєнхийдєє цан цохиж, чийг авахуулсан байсан. Гарын арьс нь цуурсан гэх мэт шинэ гэмтлvvд бий. Тиймээс энэ бvхнийг засаж янзална.
-Гэсэр Богдын бунхан хєндєгдєєгvй гэдэг нь баттай юу?
-Саяын олдсон занданшуулсан шарилыг 1999 онд ил гарсан байхад нь гурван машин чулуу аваачаад, Гэсэр Богдын бунхны гадуур чулуугаар єрєєд, цементлээд битvv хорго хийчихсэн юм. Орон нутагт нь очиж шалгасан манай шинжээчид энэ цементлэсэн чулуу нь огт хєдлєєгvй, хєндєгдєєгvй байна гэдгийг нотлоод байгаа. Гэхдээ хаширлаад шvтээнийг хєндсєнийхєє дараа буцаагаад яг хэвэнд нь оруулсан байж болзошгvй. 100 хувийн баталгаа єгєєгvй. Ямар ч байсан уян зєєлєн камер оруулаад тандалт хийгээд vзэхэд болохгvй зvйлгvй.
-Итгэлт хамба шиг энэ шvтээнийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь дээр болов уу гэх бодолтой хvмvvс байгаа. Дэлхий нийт ч анхаарлаа хандуулаад байгаа?
-Монгол орон даяараа мэддэг болчихлоо. Тиймээс уг занданшсан шvтээнийг уламжлалын дагуу сайхан цэвэрлээд, хуучин хэвэнд нь шvтээн маягаар оршоох нь зvйтэй. Ном журмын дагуу уулын оргил дээр нь тусгай сvм барьж оршоогоод, хамгаалалттай, эзэнтэй, олон нийт мєргєх боломжтой болгочиход шашин дахин сэргэж буйн илрэл. Ингэсэн байхад хvмvvс очоод мєргєж залбирахад болохгvй зvйлгvй. Одоо ямар нэг сэтгэл зовниод байх асуудалгvй. Зєв гартаа ороод ирлээ. Бvх ажлыг сайн сайхан болоосой гэж ерєєл тавиад, бvгдээрээ сайн сайхан зvйл бодох хэрэгтэй.
-Гадныхан занданшсан шvтээн биеийг “амьд” гэж тайлбарлаад байгаа. Та харин юу гэх бол?
-Vvнийг тайлбарлахын тулд гурван зvйл бий. Нэгдvгээрт єєрийн эрхтэй занданшсан бие гэж байдаг. Мєн єєрийн эрхгvй занданшсан бие гэж бий. Єєр нэг нь бол энэ биеэрээ бясалгалын оргилд хvрч байгаа тусгай улсуудын тухай. Онцгой улсууд бясалгалын наран мэт болсон єєрийн бие цогцсоо дотоод сэтгэлдээ хураагаад хєдлєхгvй, хувирахгvй байдалд буюу мєнхийн их самадид ороод, гадна биеэсээ хатаад ер нь занданшмал шиг болчихдог. Ийм хvмvvс тангараг тавиад суучихдаг. Тухайлбал, Бутанд Жэхамбу тааллаа хураагаад, одоог хvртэл сууж байна. Бие нь тунгалагшаад онцгой байдалд орж байгаа. Энэ хvн бол солонгон биеийг олоод гэгээрлийн туйлд хvрнэ. Харин єєрийн эрхтэй зандашсан бие гэхээр єєрсдєє таалал хураахдаа биеэ орхиод явж байгаа буюу єєрєє муудахгvй, єєрийгєє занданшуулаад vлдээж байгаа гайхамшигтай хvмvvс байна. Зvvн ємнєд Ази Вьетнам, Тайландын хийдvvдэд бий. Энэ занданшсан шарилд хvмvvс мєргєж байна. Хvн сэтгэлийн хилэнцээ дараад, сэтгэл нь ихээр ариусахаар бие нь давхар ариусаад, биеийг ялзарч муудуулах муу хий vvсгэх чанарууд устаад алга болчихдог.
Зандангийн ариун vнэртэй болоод шvтээн болоод vлддэг. Харин єєрийн эрхгvй гэдэг нь болохоор хувилгаан, богд дээдсvvд таалал хураахдаа єєрєє гэрээсэлж болно. Гэсэр лам шиг. Шавь нар нь тvvнийг засч янзлаад занданшуулах нарийн ухаан, уламжлалтай. Занданшуулахдаа ямар ч биеийг нь хєнддєггvй, ариун уусмалаар дотор биеийг нь угаагаад, жил гаруйн хугацаанд хатаагаад, занданшуулаад шvтээн болгоод орхидог. Бид Есдvгээр Богдоо занданшуулаад бvтэн жил болж байна. Маш сайхан занданшиж, их сайхан шvтээн болох янзтай болж байгаа. Энэ уламжлал єнєєдєр ч гэсэн тасраагvй. Тэгэхээр бидний олсон шvтээн бол єєрийн эрхгvй занданшсан бие гэсэн vг.
Эх сурвалж: "Өглөөний сонин"