Хөвсгөлийн наадмыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн наадмыг хойшлуулжээ

Хөвсгөлчүүд энэ жил долдугаар сарын 11-12-нд наадсангүй. “Зурагтаар наадам үзэцгээж сууна” гэж аймгийн төв Мөрөн сумынхан хэлж байлаа. Учир нь энэ сарын сүүлээр Манжийн эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хотгойдын их хурд наадамтай хамтатган баяр наадмаа хийхээр болжээ.

Энэ сарын 27-28-ны үед болох Шадар вангийн сүүдэр тохиосны ойн үеэр Мөрөн сумын төв талбайг Чингүнжавын нэрэмжит болгож морьтой хөшөөг нь сүндэрлүүлэх юм байна. Мөн тус аймгаас төрсөн Монгол Улсын дөрвөн баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Л.Цэнд, Д.Гунгаа нарын нэрэмжит баатруудын цэцэрлэгийн нээлт болох ажээ. Хамгийн сүүлд Халх голын ялалтын 70 жилийн ойгоор Монгол Улсын баатар цол хүртсэн гавьяат нисгэгч Д.Гунгаа одоо 101 настай юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж