Jennifer Aniston-ны шинэ бизнес

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston-ны шинэ бизнес

Гоо сайхны салбарынхны хэлж байгаагаар Холливуудын “А-list”-ийн оддоос өөрийн нэрээр гоо сайхны бүтээгдхүүн гаргаж эсвэл ямар нэг брэндтэй хамтарч ажиллаагүй бараг ганц хүн байгаа нь жүжигчин Jennifer Aniston гэнэ. Харин тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн нэрийн үнэртэнг гаргахаар гоо сайхны Falic group-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Тус групп өнгөрсөн жил жүжигчин Eva Longoria-тай гэрээ байгуулсан бөгөөд түүний анхны үнэртэн “Eva by Eva Longoria” ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарах юм.
40 настай Jennifer Aniston-ны хамгийн сүүлд Холливуудын сайхан залуу Gerard Butler-тай хамтран тоглосон “The Bounty Hunter” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Тэрбээр ойрын өдрүүдэд энэ оны сүүлээр гарах “The Switch” киноныхоо зураг авалтад оролцоод тун завгүй байгаа гэнэ.
Өөрийн нэрийн үнэртэн гаргах нь алдартнуудад нэлээд их ашгийг авчирдаг учраас Jennifer Aniston ч энэ зам мөрөөс гажсангүй. Гоо сайхны группүүдтэй “А-list”-ийн одод дунджаар 3-10 сая долларын гэрээ байгуулдаг байна.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж