С.Баярцогтыг гүтгэсэн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг гүтгэсэн гэж үзжээ

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын гшүүн  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцжээ. Бүлгээс  дээрх  тогтоолын төсөл нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзээд  С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Уг асуудлыг цаашид байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болжээ. 

Өнгөрөгч  долоо хоногт УИХ-ын бие даагч гишүүд болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг  гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн нэгэн компанид 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж огцруулах асуудлыг өргөн барьсан. Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  “Гарын үсгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг хийгээгүй. Нөгөө талаас 17 тэрбум төгрөг одоо шилжээгүй байгаа. Тиймээс түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэх хариулт өглөө.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж