Египет: Тоглолтын үеэр томоохон үймээн гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Египет: Тоглолтын үеэр томоохон үймээн гарлаа

Египетийн нийслэл Каир хотод хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид томоохон үймээнийг дэгдээж, 22 хүн амиа алдсан мэдээллийг bbc агентлаг мэдээллээд байна. Ням гаригийн орой болох байсан “Zamalek SC”, "ENPPI" багуудын тоглолтыг хөгжөөн дэмжигчид үнэгүй үзэхийг оролдсон байна. Тодруулбал, “Zamalek SC” багийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх рүү үнэгүй орохыг завдсан бөгөөд үүний улмаас үймээн дэгджээ. Цагдаа нар зохицуулахыг оролдсон ч эмх замбараагүй байдал улам даамжирсан байна.

Энэхүү аймшигт үйлдлийг “Замалек” багийн Ultras White Knights бүлэглэлийнхэн үйлдсэн гэж орон нутгийн цагдаагийнхан мэдэгджээ. Уг бүлэглэлийн толгойлогч хэргийн газраас зугтсан байна.

Өмнө нь 2012 оны Порт Сайдад болсон тоглолтын үеэр мөргөлдөөн гарч, 74 хүний амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж байсан харамсалтай хэрэг гарчээ.

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж