В.Путин, Д.Трамп нар Аргентинд уулзана | News.MN

В.Путин, Д.Трамп нар Аргентинд уулзана

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

В.Путин, Д.Трамп нар Аргентинд уулзана

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй дайнуудын нэг болох дэлхийн нэгдүгээр дайн зуун жилийн өмнө буюу 1918.11.11 өдөр албан ёсоор дуусаж байв. 1914-1918 онд болсон тус дайнд 16 сая хүн амь насаа алдаж, Оттоман, Прусс, Австри-Унгар, Орос зэрэг томоохон эзэнт гүрнүүд задарч, дэлхийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт орсон байна.

Дэлхийн нэгдүгээр дайны гол тулаанууд Франц, Бельги улсуудын нутаг дэвсгэр дээр болсон бөгөөд тухайн үеийн байлдааны талбарууд болсон Францын зүүн болон хойд хэсгээр Ерөнхийлөгч Макрон өнгөрсөн долоо хоногийн турш айлчлал хийж, хүндэтгэл үзүүлжээ. Францын Ерөнхийлөгчийн тус айлчлалуудын үеэр түүний амь насанд халдах оролдлого гарч, дөрвөн хүнийг баривчилсан байна. Халдлага хийхийг оролдсон этгээдүүд нь өдгөө Францад хүчээ авч буй хэт үндсэрхэг үзэлтнүүд байжээ.

Ойн өдрийг Франц улс санаачлан, зохион байгуулж байгаа боловч дэлхийн өнцөг булан бүрт үүнтэй холбоотой үйл ажиллагаанууд болж өндөрлөлөө. Тухайлбал, Австралийн Канберра хотноо үндэсний дайны дурсгалын хөшөөний урд ёслолыг зохион байгуулсан бол Шинэ Зеландын нийслэл Веллингтонд ёслолын зуун буудлага хийж, хоёр минут нам гүм болж, эмгэнэл илэрхийлсэн юм. Австрали, Шинэ Зеландын хүчнүүд 1915 оны Галлиполийн  ажиллагаанд ихээхэн хохирол амссан байдаг. Британийн колони байсан Энэтхэгээс 1,3 сая цэрэг дайнд оролцож, 74 мянган цэрэг нь амиа алдсан учраас Энэтхэгт ч бас үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. Харин Францын нийслэл Парис хотноо дэлхийн 60 гаруй орны удирдагчид нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойн үйл ажиллагаанд оролцохоор цугласан юм.

Дайнд Франц улс 1,4 сая цэргээ алдсан бөгөөд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, дайн дууссаны 100 жилийн ойн өдрийг арваннэгдүгээр сарын 4-өөс эхлэн долоо хоногийн турш зохион байгуулсан байна. Дурсгалын ойн өдрийн гол арга хэмжээнүүд өчигдөр /2018.11.11/ болж өндөрлөсөн бөгөөд үүнийг тохиолдуулан АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн, Германы канцлер, Израйль, Палестиний Ерөнхий сайд, Украины Ерөнхийлөгч тэргүүтэй 60 гаруй орны удирдагчид Парис хотноо хүрэлцэн ирсэн тул зохион байгуулагч улсын зүгээс хамгаалалтыг дээд зэргээр хангахыг эрмэлзжээ.

Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгах гал зогсоох гэрээнд Франц, Герман, Британийн удирдагчид 1918 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн өглөөний 11.00 цагт гарын үсэг зурж байв. Зуун жилийн ойн дурсгалын өдөр ч бас /2018.11.11/ өдрийн 11.00 цагт Францын ялалтын хаалганы дэргэдэх нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлэн, хоёр минут чимээгүй болж, эмгэнэл илэрхийлснээр өндөрлөсөн байна. Үдээс хойш Парис хотыг зорин ирсэн зочидтой Елисейн ордонд зоог барьсны дараа Ерөнхийлөгч Макрон өөрийн санаачилсан олон улсын хамтын ажиллагаа, засаглалыг сайжруулах зорилготой Парисын энхийн чуулганыг НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын хамтаар нээсэн юм.

ОХУ, АНУ -ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ

Энэ үеэр Парист дэлхийн удирдагч нарын хоёр талт уулзалтууд товлогдсон байснаас дэлхийн нийт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтад анхаарал хандуулж байсан юм. Тэд АНУ 1987 оны цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс гарахаа зарласан болон бусад маргаантай асуудлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байв. Харин дэлхийн 60 гаруй улс орны удирдагчид оролцсон Парисын энхийн чуулган хэмээх “олон талт уулзалтын” үеэр удирдагчдыг хоёр талт уулзалтыг тусдаа хийхгүй байхыг Ерөнхийлөгч Макрон хүссэн юм. Тэд Парист өглөөний цайны үеэр бие биеийнхээ амар мэндийг мэдэж, гар барих төдийгөөр л уулзаж, дараа уулзатлаа түр баяртай хэмээн хэлсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хоёр улсын Ерөнхийлөгч дараагийн удаа буюу удахгүй  Аргентинд болох Их-20-ын чуулганы үеэр хоёр талт уулзалтыг хийхээр болжээ.

ДОНАЛЬД ТРАМП ДАЙНД АМИА ӨРГӨСӨН ЦЭРГҮҮДИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч гэргийнхээ хамт арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Парис хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирсэн юм. Тус өдрөө Дональд Трамп Францын Ерөнхийлөгчтэй уулзалт хийснийхээ дараа дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан АНУ-ын цэргүүдийн нойрсож буй Беллу Вүүд дахь оршуулгын газарт очих айлчлалаа цуцалсан нь “дайнд амиа өргөсөн эх орныхоо цэргүүдийг үл хүндэтгэсэн”, “бороонд үс нь норж арзайхаас айсан”, “Обама ерөнхийлөгч ийм үйлдэл хэзээ ч хийхгүй байсан” зэрэг хүчтэй шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрбээр цаг агаарын байдал тааруу, бороо ихтэй учраас онгоц газардах боломжгүй гэсэн шалтгаанаар Парис хотоос 80 км зайд байрлах тус газар руу өөрийнхөө оронд генерал Жонн Келли, Жое Данфорд нарыг илгээсэн юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Германчуудын эсрэг байлдсан Белла Вудын тулаанд 7000 орчим хүн амь насаа алдсан байдаг бөгөөд тус оршуулгын газарт АНУ-ын 2289 цэрэг нойрсож байгаа аж.

АНГЕЛА МЕРКЕЛЬ ДАЙНД АМИА ӨРГӨСӨН ЦЭРГҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН ГЕРМАНЫ АНХНЫ УДИРДАГЧ БОЛОВ

Парис хотноо бороо их орж байсан ч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркел, Канадын Ерөнхий сайд Жастин Трудеау нарыг эх орныхоо цэргүүдийн бунханд очиж, хүндэтгэл үзүүлэхээс нь зогсоогоогүй юм. Дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулан Парис хотыг зорин ирсэн дэлхийн олон орны удирдагчид, улстөрчид, цэргийн генералууд Франц дахь өөрийн улсынхаа цэргүүдийн нойрсож буй газруудад очиж хүндэтгэл үзүүлсэн аж. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч, Германы канцлер нар гал зогсоох гэрээг үзэглэсэн газар ирж, амиа алдсан цэргүүдийн бунханд хамтдаа цэцэг өргөн, эмгэнэл илэрхийлсэн юм. Ангела Меркел нь 1945 оноос хойш дэлхийн нэгдүгээр дайны дурсгалын ойн үйл ажиллагаанд оролцон, Франц улсад ирж, амиа өргөсөн цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлж буй Германы анхны удирдагч болж байна.

Трамп, Макрон нар бямба гаригт /2018.11.10/уулзаж, НАТО-ын төсөв, үйл ажиллагаа болон цаг үеийн бусад асуудлаар ярилцжээ. Францын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт, Европыг АНУ-д найдахгүйгээр буюу НАТО-гүйгээр өөрсдийгөө хамгаалах нэгдсэн хүчинтэй болох тухай санааг дэвшүүлээд байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэтээр мөнгө олох боломж 2018-11-12 202.131.225.150

Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна.
http://StartWeeklyJob.com/?userid=104104
linkrvv orood start now gj daraad buglunu
1.Нэвтрэх нэр өгнө
2.4 оронтой нууц үг
3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно
4.Mongolia
5.Өөрийн нэрээ бичээрэй
Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ у

Avatar

Зочин 2018-11-12 202.72.245.198

ТРАМПАА ЧИ ГУРВАН ҮГ СОЛЬЧИХ САНААТАЙ ГУЙГААД ГҮЙГЭЭД БАЙГАА МУУ ПУТИНГ МААНЬ ХУДЛАА БУЛТААД ХОЙШЛУУЛААД БАЙЛГҮЙ НЭГ УУЛЗСАН БОЛООД Ч ХАМААГҮЙ ПАТРИОТУУДЫГ САНААГ АМРААГААДХААЧ

Avatar

Зочин 2018-11-12 202.131.245.243

Трамп угаасаа өдөр болгон Путинтэй утсаар ярьдаг юм өө.

Avatar

Зочин 2018-11-12 202.126.89.173

Bidnii oilgolt Delhi niitiin hees iim l zuruutei baidag yum daa!!!

Avatar

Зочин 2018-11-12 202.131.245.243

Дэлхийн нэгдүгээр дайны гол тулаанууд Франц, Бельги улсуудын нутаг дэвсгэр дээр биш Оросын эзэнт гүрний нутаг дээр болсон. Ачааны хүндийг оросууд үүрсэн.

Avatar

Зочин 2018-11-12 107.77.173.4

Оросууд 1918 онд Антантын холбоотнуудаа хулхидаж Кайзерын Герман улстай Брест хотноо салангид найрамдлын гэрээ байгуулсан.Энэ нь Англи Францын эсрэг бүх хүчээ хаях боломжийг Герман улсад олгосон хэрэг байсан юм.Дэлхийн 1-р дайны төгсгөлийг АНУ шийдсэн.2-р дайны төгсгөлийг ч бас л АНУ шийдсэн.

Avatar

Зочин 2018-11-12 202.131.245.243

1918 онд Оросын эзэнт гүрэн байхгүй болчихсон байсан. 1918 онд Антантын холбоотнууд залуу Зөвлөлт улс руу интервенц хийн дайран орсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж