Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа 19 дэх өдрөө үргэлжилж байна. Дээрх хоёр иргэн нь нэг нь 25 настай эрэгтэй, нөгөө нь 28 настай, эмэгтэй байсан юм. Тэд аравдугаар сарын 18-нд ууланд аялахаар гараад сураг тасарсан юм. Ингээд аравдугаар сарын 25-наас эрэн хайж эхэлсэн билээ.
Тэднийг хайхаар БНХАУ-аас найман хүн Монгол Улсад ирсэн байна. Мөн аймгийн Захирагчийн ажлын албанаас дөрвөн хүн, Онцгой байдлын газраас 15 алба хаагч, Цагдаагийн газрын нэг алба хаагч эрлийг үргэлжлүүлж байгаа ажээ.