Бичиг баримтгүй галт зэвсгийг албан ёсоор эзэмшүүлнэ | News.MN

Бичиг баримтгүй галт зэвсгийг албан ёсоор эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Бичиг баримтгүй галт зэвсгийг албан ёсоор эзэмшүүлнэ

Бичиг баримтгүй галт зэвсгийг албан ёсоор эзэмшүүлнэ

Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэл явагдаж байгаа. Энэ хүрээнд бичиг баримтгүй галт зэвсгийг ямар нэгэн торгуульгүй, арга хэмжээ тооцохгүйгээр бичиг баримтжуулж эхэлжээ.

Иргэд өөрт байгаа бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг сайн дураар цагдаагийн газар авч очин өргөдөл, хүсэлт гаргаснаар эх сурвалж шаардалгүйгээр галт зэвсгийг хууль ёсны дагуу гэрчилгээжүүлж, эзэмшүүлэх юм. Энэ үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, Галт зэвсгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хот суурин газар, нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, эсвэл замгийг цоожилж, сумыг тусад нь байлган, зориулалтын сав, хайрцагт хийн галт зэвсгийн гэрчилгээний хамт авч явах ёстой юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гол нь галт з****г бүр бүртгэлтэй байх нь төрийн бодлого юм шүү дээ 2018-11-11 66.181.177.207

Галт зэвсгийн талаарх төрийн бодлогын одоогийн алдаа: 1/Тэмүүжин гэж амьдрал мэдэхгүй нөхрийн саналаар татварыг гэнэт 7-10 дахин нэмсэн. Энэ нь ГАЛТ ЗЭВСГЭЭ нуух шалтгаан болж байна. 2/Манай цагдаагийнхан буугаа бүртгүүлэх гээд очихоор сургалтад хамрагд гэдэг. Энэ бол утгагүй юм шүү дээ.МӨНГӨ ОЛОХ АРГА БОЛГООД БАЙГАА ЮМ УУ бүү мэд. Эхний ээлжинд элдэв гох дэгээ тавилгүй зүгээр л бүртгээд ав л даа. Дараа нь учрыг нь олж болно шүү дээ.Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж