Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэл явагдаж байгаа. Энэ хүрээнд бичиг баримтгүй галт зэвсгийг ямар нэгэн торгуульгүй, арга хэмжээ тооцохгүйгээр бичиг баримтжуулж эхэлжээ.
Иргэд өөрт байгаа бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг сайн дураар цагдаагийн газар авч очин өргөдөл, хүсэлт гаргаснаар эх сурвалж шаардалгүйгээр галт зэвсгийг хууль ёсны дагуу гэрчилгээжүүлж, эзэмшүүлэх юм. Энэ үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Сонирхуулахад, Галт зэвсгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хот суурин газар, нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, эсвэл замгийг цоожилж, сумыг тусад нь байлган, зориулалтын сав, хайрцагт хийн галт зэвсгийн гэрчилгээний хамт авч явах ёстой юм.
Холбоотой мэдээ