ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ | News.MN

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/орлогч даргыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр баривчилсан билээ. Үүний өмнөхөн тус сангийн захирал тэргүүтэй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.

Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна. Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж, шалгуулахаар АТГ-д шилжүүлжээ.

Тэгвэл тус сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлт тавьсны үндсэн дээр Прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтран, ажлын хэсэг байгуулан, дээрх хэргийг шалгаж байгаа талаар дуулгасан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхболд 2018-11-12 45.117.35.10

АТГ бусад том хэргүүдтйш ингэж шуурхай шалгадаг бол өөлөх юм алгаа, даан ч захиалганы байгууллаг юм даа

Avatar

Зочин 2018-11-12 182.160.1.221

Бүгдийг Хүрэлсүх зохион байгуулжлсүхийнх ЖДҮ -ийн мөнгийг эрх мэдэлтнүүд луйвардсан. Содбаатарын авсан мөнгөний тал нь Хүрэлсүхийнх гэдэг үнэн.

Avatar

Багш 2018-11-12 43.242.243.175

Энэ бол зүгээр л талцсан нууц санхүүгийн явууллага байжээ.Бүгд адилхан хэмжээний зээл аваад бүгд нэг адилхан байгууллага байгуулаад л ард түмнийг мөлжих ажил л явуулсан байна.Үүнд л нэр төрөө ашиглажээ.Бүгд өөрсдөө буруугаа хүлээгээд зам замаа хайх хэрэгтэй.Ердийн хүн болчихвол ийм боломж байх уу.Энэ л асуудал байгаа юм.Тэд уг нь ард түмэнд үйлчлэх ёстой байтал хувийн эрх ашгаа харамсалтай нь дээгүүр тавьжээ.Ийм юм хийхийн тулд л гишүүн болсон юм байна даа.Даан ч харамсмаар

Avatar

Зочин 2018-11-12 122.201.31.58

ан-н уед жду-н сангиин монгоор гараа угаасан,хувиарласан нохдыг шалгаж л байгаа байгаадаа

Avatar

Батдулам 2018-11-12 202.126.89.219

Энэ сангаас зээл авсан хүмүүс яах вэ авсан нь үнэн буцааж төлөх нь тодорхой хулгай луйвар хийгээгүй албан ёсны бичиг баримт бүрдүүлж ЗЭЭЛ авсан.харин төмөр зам АСЕМ , чингэс .самуурай бондоос ямарч бичиг баримтгүйгээр хэдэн зуун тэрбумаар идсэн нөхдийг хаацайлан мартагнуулах гэжЖДҮДСийн хөрөнгийг ор тас идэж уусанмэтээр ард түмэнд ойлгуулах пиар Ерөнхийй прокурорын зүгээс явуулаад байгаа юм биш биз гэж хардаж байна.

Avatar

Зочин 2018-11-12 202.131.249.202

Идэж уусанаас өөр олигтой мэдээ энэ нийгэмд дуулдахаа байлаа шүү.

Avatar

Зочин 2018-11-12 202.72.245.198

ЭД ҮНЭХЭЭР АЖИЛЛАБАЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЙМШИГТАЙ ТОМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭНИЙГ ИЛРҮҮЛНЭ ДЭЭ ДААНЧ ЧАДАХ УУ ЭС ЧАДАХ УУ

Avatar

asdf 2018-11-12 66.181.164.60

zailuul ingeed huurhii ajlaa hiij yavaa zaluuchuud darga nariin tushaaliig bieluulsniihee tuluu hariutslaga uurdeg. ene anhnii udaa bish. hugjliin bankind yag iim uildel garj bsan. dargiin ugiig suruh erh bhgui. survul ajilgui bolno, helsniig n hiivel harin iim yum bolj bgam da

Avatar

Зочин 2018-11-12 64.119.16.23

Зүйтэй

Avatar

Зочин 2018-11-12 209.58.188.77

Hergiin gol ezniig n barivchlahgui baij jujig bitgii taviad bai

Avatar

Зочин 2018-11-12 202.21.102.226

jinhene ezniig ni cham shig yumnii songoson hulgaichuud ni yaj hamgaalj uldseniig haraagui yu malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж