Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ | News.MN

Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ.

Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ.

Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 3а ангид суралцдаг байсан бөгөөд тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй, сураггүй алга болсон билээ.

Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг. Охин сураггүй алга болоод жил гаруй боллоо. Олон нийтийн анхаарлын төвд буй энэхүү хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй эрэн хайж байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас зарим зүйлийг тодрууллаа.


-Д.Сэржмядаг охин алга болоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эрэн хайх ажиллагааны үйл явц ямар байна вэ. Охиныг хайх явцад шинэ мэдээлэл гарч ирэв үү?

-Охиныг эрэн хайх ажиллагаа журмын дагуу үргэлжилж байна. Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллага улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг олох хүртэл эрлийн ажиллагааг тасралтгүй явуулна.

Иргэдийн дунд ажлын хэсэг татан буугдсан гэх мэт ташаа мэдээлэл гарах боллоо. Охиныг хайж буй ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн 14-30 хоногийн дотор солигдон ажилладаг. Үүнийг иргэд маань ажлын хэсэг татан буугдсан мэтээр ойлгож байгаа юм болов уу. Д.Сэржмядаг охины хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байна. Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар “Хүн хулгайлах" гэх зүйлчлэлээр шалгаж буй юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх байр, хүүхэд нууж хаасан байж болзошгүй өрх айл, гуу жалга, сэжигтэй этгээд бүгдийг шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар охины хэрэгт холбогдуулан гурван хүнийг хорьсон бөгөөд холбогдолгүй хүмүүсийг сулласан.

-Шалгалтын явцад охины талаар ямар нэг сэжүүр гарсан уу?

-Замын-Үүд суманд Монгол Улсын 21 аймгаас хүмүүс ирж очдог бөгөөд 23 мянган хүн амтай. Тус сумын иргэд амьдрал ахуйгаа сайжруулах гэж хилийн чанадад ажил хөдөлмөр эрхлэх нь элбэг. Тиймээс шалгалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр охин алга болоод жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 4000 гаруй цагдаагийн алба хаагч биечилсэн эрэн хайх ажиллагааг явуулсан байдаг юм. Мөн 30 гаруй иргэн эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. Одоо ажлын хэсэг гурав, дөрвөн чиглэл дэвшүүлээд ажиллаж байна. Шалгалтын явцад сэжигтэй этгээдүүдийг шалгаж буй ч эцэслэн тогтоогдох хүртэл мэдээлэх боломжгүй.

-Иргэдээс охины талаарх мэдээллийг худалдаж авах журам хэвээрээ байгаа юу?

-Цагдаагийн байгууллагаас охины талаарх үнэн бодит мэдээллийг худалдаж авах журам хэвээрээ явж байгаа. Гэхдээ эрэн хайх ажиллагаанд иргэд төөрөгдөл учруулахуйц худал мэдээлэл өгсөн тохиолдол гарч ирсэн.

-Хилийн чанадад шалгалт хийсэн үү?

-Ажлын хэсэг хилийн чанадад шалгалт хийсэн зүйл байхгүй боловч энэ сард багтаан 7-10 хоногийн хугацаанд БНХАУ-д шалгалт хийхээр төлөвлөсөн.

-Охиныг алга болох үед хяналтын камер байгаагүй шүү дээ. Тухайн бүс нутгийг камержуулсан уу?

-Замын-Үүд суманд гурван сургууль байдаг бөгөөд сургуулийн ойр орчим, гудамж, талбайд 40 гаруй хяналтын камер шинээр тавьсан. Мөн иргэд өөрсдийн санаачилгаар хувийн авто машиндаа хар хайрцаг суурилуулсан. Тус суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харанхуй гудамж, талбайд гэрэлтүүлэг нэмсэн.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-11-12 202.126.89.210

Uneheer haramsaltai zon bilegtenguud geed ih l olon hun bdag bolson. ter bugd uzej haraad ymar neg zug chiglel surag gargaad ogdogch boloosoi buten jiliin daraa hil garch haina gedeg nirgesnii daraa hashgirav gedeg bolj bgaa yum bishuu tsagdaagiin gazar bolon elchin said ymar udaan bolhi hodolgoontei bnaa setgel alga shuu hunii ohin ur shuu dee zurh shimserch bna

Avatar

Зочин 2018-11-12 103.57.95.180

Хайран охин одоо амьд байхгүй ээ. Харин яс мах нь нь Хатаж хорчийгоод байж л байгаа Хаанаас эрэхээ мэдэхгүй байгаа бол Хуучин дан байшингуудын бүх айлын зоорь, гаднах сарайны дотор үзлэг шалгалт хийвэл бат илрэнэ гэж бодоодл бичээдл байгаа. Хайхрах хүн гэж алга дөө

Avatar

Зочин 2018-11-12 178.128.119.123

.

Avatar

Зочин 2018-11-12 178.128.119.123

?

Avatar

Зочин 2018-11-12 103.57.92.223

4 удаа залгаад байхад авахгүй байна гэдэг сэжигтэй

Avatar

зочин 2018-11-12 182.160.35.235

хөөрхий энэ охиний зургийг хархаар нүд өөрийн эрхгүй дальдардаг юм амьд мэнд олдчоосой залбиря.

Avatar

Zochin 2018-11-12 202.126.88.42

Хятад ойр газруудад хүний хулгай гарах магадлал их. Хүүхэд гэлтгүй томчууд ч урагшаа болгоомжтой явж бай

Avatar

Зочин 2018-11-12 66.181.161.26

Onoo vzdeg hardag daldyg haragsad boo shulan udganuud haa yawnaa. Vnen vv hudaluu jil harlaa tag

Avatar

Зочин 2018-11-12 66.181.161.26

Hoorhii ohin oldoosoi

Avatar

Иргэд 2018-11-12 103.9.89.18

Жилийн дараа Эрээнд хайх хэрэг үү. Ийм хачин байдлаар алга болсон хүүхдийг хайж байгаа юм уу. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байгаа гээд байсан гэтэл бүтэн жил гарангийн дараа эрээнд хайна гэдэг чинь юу вэ. Зүгээр л хайсан болж байгаа юм уу

Avatar

Зочин 2018-11-12 45.117.32.6

Turiin tsagdaa ch gesen Ereen yvj uzmeer l bna shd ee

Avatar

Зочин 2018-11-12 66.181.160.42

одоо эрээнд хайгаад нэмэр байну аль хэдийнээ цаашаа гаргасан байхдаа

Avatar

Зочин 2018-11-12 112.72.11.106

Одоо хилийн чандад хөйна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Арай л…

Avatar

Зочин 2018-11-12 203.91.115.44

ҮНЭНДЭЭ МАШ ИХ ХАРАМСАЖ БНА. ХҮҮХДҮҮДЭЭ БИД ЭНЭ ЭНХИЙН САЙХАН ЦАГТ АЛДААД …АЖИЛ ХИЙХГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ХАРААД Ж БХ ЮМСАН. БОЛПОГСОН БОЛ…

Avatar

zochin 2018-11-12 203.91.115.251

Ноднин эхний өдрүүдэд хэдэн хүнийг хорьж шалгалаа гээд байсан тэрийгээ бичээд байгаа юмуу

Avatar

Зочин 2018-11-12 202.55.188.35

Zaaval ch ugui shalgaj olj togtooh yostoi shuu!!

Avatar

Зочин 2018-11-12 182.160.33.77

http://StartWeeklyJob.com/?userid=97543

Avatar

Зочин 2018-11-12 202.55.191.130

ердөө л камер байгаагүйгээс болж бяцхан охин хүчирхийлэл хулгайлалд өртжээ. нэг үгээр хэлбэл төр хүн амдаа эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх үүргээ огтхон ч биелүүлсэнгүй. хэдэн сая живаа тэрбумаар нь хувааж иддэг мөртлөө энэ хөдөлгөөнтэй, эрсдэлтэй суурин газарт хэдэн жижигхэн камер тавьчихаж чадсангүй.

Avatar

Ээж,аав үнэхээр хайнга байжээ 2018-11-12 65.49.68.158

Ийм юм болно гэж бодоогүй ч бага насны хүүхдүүдээ харах, хамгаалах хүнгүй орхиод хол явцгаасан байж ядаж утасаа байнга харж, цэнэгтэй байлгаж байнга ярьж байхгүй маш муу байжээ. Хөөрхий охин арай гэж ээж рүүгээ залгахад авахгүй байхад нь ямар хэцүү байсан болоо. Маш харамсалтай бна. Монголд, УБ-т ямар их хүүхэд алга болж бна. Яг өнөөдөр 7 буудалд бас л нэг 10настай хүү алга болсон тухай зар наасан байна.

Avatar

Зочин 2018-11-12 202.21.101.226

Яг үнэн. Охин нь 4 удаа залгаад байхад нэг ч аваагүй байнашд.

Avatar

Зочин 2018-11-12 103.87.255.42

Яг үнэн. Ер нь хайхрамжгүй, тэнэг ч гэмээр хүмүүс байдаг шүү. Ганц утасны цэнэгийг дийлээд явчихаж чадахгүй бол утас барихаа болих хэрэгтэй. Хөөрхий муу охиныг би бас өрөвдөөд л байдаг юм. Арай гэж нэг залгахад нь ээж нь утсаа авахгүй, яаж гомдож, сандарч байсан бол, бодохоос л нүдний нулимс асгармаар. Хүүхэд залгаж байхад утсаа мөнхийн авч байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-12 49.0.218.63

хөдөөныхөн ийм л пайнаг ш дээ, зогсоо зайгүй хяналт тавьж утасаа ашиглах хүн чинь утасаа цэнэглэдэггүй, мөн ээжээ, даан ч дээ, 4 удаа залгасан гэж,,,,,,

Avatar

Зочин 2018-11-12 203.91.115.248

Эцэг эх гэх хүмүүсийнх нь яриаг сонссон. Наг л онцгүй санагдсан даа. Эрлийг их ойфроос л хайх хэрэгтэй

Avatar

lucky 2018-11-12 104.59.120.41

бурхан минь ,энэ муу охин амьд мэнд байгаа болуу

Avatar

Зочин 2018-11-12 64.119.18.108

Oirhonii hun l bgaadaa. Oir toirnii humuusiig sain shalgawal taarna.

Avatar

Зочин 2018-11-12 122.201.23.226

Унаа, машинтай хүн байгаа байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж