Ази тивийн хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2018 оны аварга багаар Японы Кашима Антлерс баг шалгарсан байна. Шувтрагын шатанд Ираны Персеполис клубтай шалгарч үлдээд байсан бөгөөд хоёр багийн финалын эхний тоглолт 7 хоногийн өмнө Японд болж талбайн эзэд 2-0 харьцаатай хожсон. Тэгвэл хоёр багийн хариу тоглолт өчигдөр Ираны багийн талбайд болж хуурай тэнцээгээр өндөрлөсөн байна. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Японы Кашиман Антлерс баг 2-0 харьцаатай ялалт байгуулж Ази тивийн 2018 оны аваргуудын лигийн аваргаар, клубынхээ түүхэнд анх удаагаа тивийн аварга болов.
Японы хөлбөмбөгийн Жи лигийн 8 удаагийн аварга Кашима Антлерс Ази тивдээ түрүүлсэн тул ФИФА-ын Клубуудын ДАШТ-нд тивээ төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Анх удаагаа тивийн аварга болсон бол мөн анх удаагаа тивээ төлөөлөн ФИФА Клубуудын ДАШТ-нд оролцох гэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ