Дэлхийн цомын өмнө: Антон Шипулин

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын өмнө: Антон Шипулин

Дэлхийн цомын өмнө: Антон Шипулин

Оросуудаас 1970-аад оны үед А.Тихонов, хоёр мянганыг дамжин С.Чепиков биатлоны спортод өөрсдийн нэрээ үлдээсэн байдаг. Тэгвэл энэ цаг үед оросуудаас хамгийн тогтвортой амжилтыг А.Шипулин үзүүлж байна. Хэдийгээр Дэлхийн цомд нийлбэр дүнгээр түрүүлж чадаагүй байгаа ч Антон нийлбэр дүнгээр дэд байранд 2 удаа, гутгаар байранд мөн 2 удаа орсон. Өнгөрсөн улирал Антоны хувьд тийм ч таатай байгаагүй. Дэлхийн цомд 2010-2011 оны улирлаас хойш хамгийн цөөн буюу 5 удаа шагналын тавцан дээр гишгэсэн. Мөн Антон Оросуудын допингын асуудлаас болж Пёнчаны олимпийн наадамд ч оролцож чадаагүй. Ийм түүнийг спортоо орхиж магадгүй гэсэн яриа гараад байсан ч өнгөрсөн сард өөрийн цахим хуудсаараа дамжуулан цасан зам дээрээ гарна гэдгээ мэдэгдээд байна.

Өдгөө 31 настай, Оросын Сибирь нутгийн Ханты-Мансийскт бэлтгэлээ базаадаг Антон 2009 оноос Дэлхийн цомд дебьютээ хийж байсан. Тэр цагаас хойш өнгөрсөн улирлыг өндөрлөх хүртэл ганцаарчилсан хувийн төрөлд 44 удаа шагналын тавцан дээр гарахдаа 11 удаад нь ялагчийн дүрээр гарсан байдаг. Түүний медалийн цуглуулгад Дэлхийн цомын хошой мөнгө, хошой хүрэл, ДАШТ-ний 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль, олимпийн наадмаас алт 8 хүрэл медаль бий. Антоны буудлагын хувь нь 88 бөгөөд босоо байрлалаас 86%-тай, хэвтээгээс 90%-тай байдаг. Түүний хэвтээ буудлагын хувь сайжирч байгаа ч эсрэгээрээ босоогоос өнгөрсөн улирал 86%-тай буудсан нь 2010-2011 оны улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Мэдээж А.Шипулин бол энэ цаг үед М.Фуркадын араас дүү Бьогийн хамтаар хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.

Б.Бямбабаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж