Төр эргэх үү, Майдар эргэх үү? | News.MN

Төр эргэх үү, Майдар эргэх үү?

РЕДАКЦИЙН ЗУРВАС - ЖДҮХС

Төр эргэх үү, Майдар эргэх үү?

Төр эргэх үү, Майдар эргэх үү?

Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 8-нд монголчууд Монгол бахархлын өдрийг тэмдэглэлээ. 2012 оноос хойш албан ёсны баярын өдөр болгон, бүх нийтээр амарч тэмдэглэж байгаа Монгол бахархлын өдөр энэ жил долоо хоногийн Пүрэв гаригт тохиосон учраас 9-ний Баасан гаригийг амралтын өдөрт шилжүүлэн дөрвөн өдөр дараалан сунаж амарлаа. Шоргоолж шиг хөдөлмөрлөж, мөнгөө үржүүлэхгүй байгаа болохоор ганц өдрийн гарзгүй хүмүүс амарч зугаалахаас биш яахав.

Монгол түмний Их эзэн Богд Чингис хааны хорвоод мэндэлсэн өдрийг өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр хэмээн үзэж, дэлхийн талыг эзэгнэсэн их үйл, их үлгэрлэлийг өнөө үеийнхэнд мэдрүүлэх гэж энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгосон. Харамсалтай нь, Их эзэн Богдын нэрээр л бахархаж, элдэв барааны шошгод нааж бахархахаас төрийг залах их үйл, ухаан, үлгэрлэл нь найман зууныхаа тэртээгээ үлджээ.

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Богдын үйл, ухаан, үлгэрлэлийг дэлхийд нэртэй хүмүүсийн эшлэлээр дурдсаныг дахин сануулъя.

Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй”,

Жужжани хэлэхдээ: “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон”,

Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан”,

Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа”,

Францын ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” гэсэн эшлэлүүдийг Ерөнхийлөгч онцолж ард иргэдийг амирлуулж, төрийг залах удирдагчид байх шинжүүдийг сануулахын сацуу төрд тэрслэгчдийг хатуу цээрлүүлж байсныг анхаарууллаа.

Бахархах юм даанч байхгүйгээр төрөө тоносон цэвдэг сэтгэлтнүүдийг оройдоо залсныг мэдсэн энэ өдрүүдэд Монгол бахархлын өдрийг тэмдэглэх нь дэндүү хоржоонтой. Гэхдээ маргашгүй ганц үнэн гэвэл ард иргэдээ тонодог удирдагчдыг бид өөрсдөө л сонгосон. Хэний ч албадлага, шахалтгүйгээр баастай бурхдыг оройдоо залсан. Ардчилсан сонгууль гэдэг үгийн мөн чанарыг боломж болоод эрсдэлийг одоо ойлгох цаг болсныг харуулж байна. Сонгууль дөхөхөөр сонгогчдод гэнэт хайртай болдог хүмүүсийг, гурил будаа, түмпэн сав тараадаг, сонгуулийн жил гэрийн чинь ойр орчныг чинь цэвэрлэж, замыг чинь засдаг, нэг зуны настай хүүхдийн тоглоом, сагсны шийт зоодог хүмүүсийг таних цаг болсныг сануулж байна. ЖДҮ-ийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр нь авахыг хүсч байгаа бол сонгуулиар саналаа бодолтой өгөхийг сануулж байна.

ЖДҮ-ийн зээлээр эхэлсэн дуулиан өдөр ирэх тусам өндөр авч, УИХ-д суудалтай, төрд сэтэртэй болгон энэ эргүүлэгт нь хамагдан орох шинжтэй болж байна. Нийгмийн уур бухимдал цог хаяхад гал болон дүрэлзэхээр байдалд байна. Улстөрчдийн амнаас гарах бодлогогүй үг, үйлдэл гал өдөөх цог болж болохоор байхад дуулианд холбогдсон түшээдийн арьсаа хамгаалсан үхээнц тайлбар гал дуудахаар байгааг мэдэж л байгаа байх даа. Зөв ярьж чадахгүй бол амаа хамхиад хүлээж бай гэсэн зөвлөгөөг өгмөөр хүн олон байгааг орой болгон телевизээр харж байна. Дуулианд холбогдсон хүмүүст хуулийн дагуу, хуулийн хүрээнд хариуцлага тооцох нь нийгмийн сэтгэл зүйг хэсэг зуур тайвшруулах боловч нэгэнт дампуурсан төрийг аврахгүй. Гэхдээ дампуурсан төрийг аварна гээд нураах, тараах, буцах зам сонголт биш. Эхнээсээ баталсан хууль, гаргасан шийдвэрээ мөрдөөд, түүнийгээ ил тод тайлагнаад, хэрэгжиж байгааг нь сонгогчид нь хянаад шалгаад явчихсан бол заавал ёроолдоо хүрэх албагүй л байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарахыг санал болгосон албан бичгээ УИХ-ын даргад өөрийн биеэр гардуулсан ч Ерөнхийлөгчийн албан бичигтээ дурдсан УИХ-ыг тараах үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт хариу мэдэгдлээ. УИХ-ын дарга хариу мэдэгдэлдээ Ерөнхийлөгчийг “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн Үндсэн хуулийг заалтыг анхаарч ажиллахыг сануулаад авлаа. Ерөнхийлөгчийн сэнтийг сонгуулиар олж авсан ч үүрэгт ажилдаа орсноос хойш өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн бизнесийн ажлаа гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх засаглалын эрхэд хамаарах алхмуудыг нэг биш удаа хийж, ганц хоёр албан тушаалтны сандалтай тэмцэлдэж байгааг олон хүн ойлгож, мэдэж байгаа учраас спикерийн сануулга ор үндэсгүй зүйл биш. 2017 оны долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш УИХ-ыг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн удаа илгээгээд байсан Ерөнхийлөгч энэ удаа өөрөө тарахыг санал болгоод татгалзсан хариу авлаа. Хэдийгээр өөрөө тарах саналыг хүлээж авахгүй гэж УИХ-ын дарга том дуугарсан ч парламентын гишүүдийн дийлэнх нь ЖДҮ-ийн зээлийн дуулианд холбогдсон нь ил боллоо. Бүгдээрээ ижилхэн хар хэрээ учраас нэг нэгнийхээ харыг гайхаад байж чадахгүй.

Ямар нэг тэсрэлт, бужигнаан болно гэсэн мэдрэмж хүмүүсийг эзэмдэж эхэллээ. Одоо юу болох вэ бол гэдгийг нийгэм харж байна. Төр эргэх үү, Майдар эргэх үү?

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-11-12 202.179.24.108

Шударга ёсны төлөө Төр эргэж Майдар эргэсэн ч яахав

Avatar

Түвд 2018-11-12 195.176.3.23

Баянхонгорынхон зарим хүмүүс түвд удамтай гэж ярьдаг хэлж байгаа, хийж байгаа бүгдээс нь улам батлагдаад байх юм даа.

Avatar

хүний хүн хүрэн бөөртэй гэж 2018-11-12 178.17.170.13

энд хүнд монголд бүтээх нэгч зүйл байхгүй нэг өлөн хятадтай нийлж монголын сор болсон байгууллагыг эзэмшсэн. Мөн үргэлж хэрүүл тэмцэл ярьж явдаг. хийж байгаа бүх зүйл түвд шашины төлөө. монголыг хүнийг цаазлах хууль зүтгүүлж байхав дээ. хүний хүн хүрэн бөөртэй гэж женко бол түвд удамтай хүн дээ. засгийн газарт үргэлж хэрүүл үүсгэж байгааг харж болохоор байна.

Avatar

Зочин 2018-11-12 118.70.170.139

Нийгэмд эмх замбараагүй байдал л бүү үүсээсэй. Дараа нь харамсаад баршгүй үйлдэл рүү хүмүүсийг түлхээд байгаа юм биш үү.\nНэг хүний эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос болох вий гэхээс айдас төрөөд эхэллээ.

Avatar

Зочин 2018-11-12 66.181.187.137

Өт ч амьтан та ч амьтан гэдэг шиг УИХ-н гишүүн ч иргэн тэд ЖДҮС-аас зээл авах эрхтэй, авсан зээлээ нөхцлийнх нь дагуу төлөх хариуцлагатай энэд чинь ямар хууль зөрчигдөөд юу нь буруу болоод байгаам. Хамгийн чухал нь авсан зээлээ зохих хүүтэй нь ЖДҮС-д буцааж төлж санг бүрдүүлэх л чухал. Энэ бүхэн.үнэндээ овилгогүй мулгуу У. Хүрэлсүхийн жүжиглэл буюу тэнэглэл….

Avatar

Зочин 2018-11-12 178.164.207.124

Харанхуй бүдүүлгээ битий гайхуулаад бай л даа

Avatar

хммм 2018-11-12 203.91.114.244

Ямар ч ЁС ЗҮЙ ухамсар алга. ЖДҮ зээлийг ингэж томчууд кармаалаад байхаар яаж улс хөгжих вэээ

Avatar

Луйварчидын хамсаатангууд их бий 2018-11-12 103.229.121.5

3 хувиар аваад 30 хувиар ард тумэнд зээлдуулэх нь зов уу энэ ариун явдал уу?! Ер нь бол луйварчидын ах дуу нар ч гэсэн тэднийгээ хамгаалж У.Хурэлсух еронхийлогч Х. Баттулга нарыг их дорд узэж бна даа.

Avatar

Зочин 2018-11-12 59.153.84.218

ted chin mani met shig unuu margaashaa yaaya gej baigaa humuus bihs. hagartlaa bayjsan murtluu ulam shunaltaj ta bidnni biznes hih gesen mungiig alban tushaalaa shiglam hulgailj idej baiga agaruud

Avatar

Зочин 2018-11-12 66.181.161.18

yag zuv

Avatar

Нэтээр мөнгө олох боломж 2018-11-12 202.131.225.150

Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна.\nhttp://StartWeeklyJob.com/?userid=104104\nЛинк рүү ороод start now гэж товч дарж бөглөнө\n1.Нэвтрэх нэр өгнө\n2.4 оронтой нууц үг\n3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно\n4.Mongolia\n5.Өөрийн нэрээ бичээрэй\nДээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ

Avatar

АРД 2018-11-12 66.181.167.194

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Т.Солтан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Я. Содбаатар, А.Сүхбат, Н.Оюундарь нар гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж чөлөөлөгдөх өргөдлөө өгөх нь шударга ёсонд нийцнэ. Бид бүхний тэмцлийн үр дүнд Б.Батзориг өөрийн хүсэлтээр огцорлоо. Одоо Я.Содбаатарыг сайдаас нь огцруулж чадахгүй бол жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх өөрөө огцор! Дээрээс нь оркуудын бөөс жанхуу амлалтаа мурисан тул огцор! Үхсэн баасных нь өлсгөлөн зарлах! Өлсгөлөн зарлах гээд байгаа б

Avatar

зочин 2018-11-12 150.129.140.144

топор намдаа ирэхээр л нам нь хуваагдах юм топор чадахгүй болохгүй л байна даа

Avatar

шавхаруу долоогчид удахгуй турж ухнэ 2018-11-12 103.229.121.5

Нийлээд урьдынх шигээ чимээгуй идэж байвал болох байж уу тэгээд?! Чи ч шавхрууг нь долоодог голог учраас ийм л юм бичнэ дээ. Нээрээ л чам шиг юмнууд нам нь тарчихвал олборч ухнэ л дээ ккк

Avatar

Иргэн 2018-11-12 202.126.88.32

Ийм балай новшнуудыг бид өөрсдөө сонгосон. Эргүүлээд татаад авдаг л хуультай болмоор байна. Бүх булхайн эх үүсвэр нь МАН. АН нь харин сайн суралцагч байх. Энэ 2намын эрх барих үеийн бүх хэргүүдийг шалгаж олонд нээлттэй байлгах хэрэгтэй. 4 дэх засаглал гэх Хэвлэл мэдээллийнхэн л энэ завхарлыг илчилж, арилгахад хамгийн чухал үүрэг хүлээх ёстой доо

Avatar

Зочин Энэбиш 2018-11-12 202.126.89.219

ЖДҮДСийн зээл рүү ард түмний анхаарлыг хандуулж өөрсдийн тэрбумаар луйвардснаа мартагнуулах гэсэн АНийн хорон санмаат бодлогыг ард түмэн минь зөв ойлгоно уу.

Avatar

Зочин 2018-11-12 64.119.26.106

ЖДҮ-ийн зээлийг наад зах нь сүүлийн 10 жилээр хөөж шалгах хэрэгтэй. МАН-ыхан ингэж байгаа юм чинь АН-ынхнаас бүр аймшигтай хэрэг илэрнэ.Харин үүгээр АН-ын сүүлийн 30 шахаи жилийн Их луйврыг хаацайлж болохгүй. Ядаж тэдний сүүлийн их луйвар буюу 2012-2016 оны олон тэрбум долларын луйврыг яаралтай шийдэх ёстой байтал зориуд удаашруулж байгааг ард түмэн гайхаж байна.

Avatar

ГАНТУЛГА 2018-11-12 66.181.191.132

200 ТОЛГОЙ ХЭРЭГТЭЙ БСАН БОЛ 400 БОЛЖ ДЭЭ

Avatar

Хүрэлсүх одоо залуу халаадаа ажлаа өг 2018-11-12 150.129.140.219

Монголд энэ тэнэг жонху , хүүк, баатар мэтийн гаруудаар толгойгоо угаалгаж байхаас зайлуулаад эртхэн шинэ залуучуудыг оруулж ирсэн дээр боождээ. Залуучууд алдахдаа арай ингэж солирохгүй байх. Монгол жонху хүүк -оор дутаа л гэж . Сайн залуучууд зөндөө байна . Ард түмэн дэмжихэд бэлэн. Харин жонху , хүүк 2 биш шүү ?

Avatar

Зочин 2018-11-12 202.179.27.63

2020 hurtel huleehuu hurelsuhiig ogtsruulahuu.

Avatar

Zochin 2018-11-12 66.181.166.196

700 terbumiin tumur zar odoo ovoolson shoroo bolson. Zeeliin huund in sard 60 terbumiig tulj bn. Mongolchuud sonin yumaa tom deermiig toohgui shu.

Avatar

Зочин 2018-11-12 202.9.40.113

http://StartWeeklyJob.com/?userid=94734 Өдөрт 300$ олох боломжтой

Avatar

Зочин 2018-11-12 202.72.245.198

АЛЬ НЭГ НЬ БИШ ЭЭ ХОЮУЛАА ЭРГЭХ БОЛЧИХЛОО ЗА ЯАДАГ Ч БАЙСАН ИЙМ АЙМШИГТАЙ БУСАРМАГ ГЭМТ ХЭРГИЙГ ЗҮГЭЭР ОРХИЖ БОЛОХГҮЙ ЗАД АВАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ

Avatar

Amar 2018-11-12 202.179.25.122

Муу эр дайнд хөөрнө гэгчээр Дайныг дажин болгох гэсэн Женко мэтийн горьдлого монголд хэрэггүй гэдгийг монголчуудын ихэнхи нь ойлгодог болсон шүү.Иймээс эхлээд ЖДҮДС сан болон бусад бүх санг дараа нь бүх завшсан мөнгийг ил болгож хууль шүүхийн дагуу шйидвэрлэсэн нь дээр.Чингисийн үед бүх хүн Их засаг хуульд захирагддаг байсан болохоос хонинны бэлчээрт гарч жагсдаггүй байсныг санацгаана уу.

Avatar

Зочин 2018-11-12 202.170.81.93

Хүрэлсүх хариуцлагаас бултах гээд хэрэггүйээ, ЖДҮ-ийн асуудалд орооцолдсонуудтайгаа хамт АРИЛ!!! Ард түмэн тэнэг биш, галт тэрэг аль хэдийн хөдөлсөн, шударгаар ажиллаж чадах засаг төр тогттол нь огцруулах ёстой!

Avatar

Өмнөх бүх намуудын луйврын хэргийг шийдээчээ 2018-11-12 65.49.68.155

Энэ сангаас АН-н Эрдэнэбат мэтийн олон арван хүн маш их мөнгө авсан баримтаар тодорхой болсон байхад яагаад шууд хэргийг шийдэхгүй бна. МАН-л өөрсдийгөө муу бүхний бай болгоод мангартаад байхын. Бүгд авсан өмнгөө төлөө. Батүүл хамгийн эхэнд хамгийн их мөнгө авсан бн гээ биз дээ.

Avatar

Зочин 2018-11-12 103.111.68.3

газрын наймаачнаар толгойлуулсан 76 дээрэмчинг ямар төр гэх юм бэ.

Avatar

Хзрэлсүм 2018-11-12 43.228.131.212

Би хэлчий. Юу ч болохгүй заа.

Avatar

Зочин 2018-11-12 150.129.142.64

БУСДЫН ӨМНӨӨС БУСАД РУУ БОРГОДОГ СОНГОДОГ ЖИШЭЭ БАЙА .

Avatar

Зочин 2018-11-12 66.181.164.222

ёстой л 2 хар хэрээ нь үнэн л дээ

Avatar

Zochin 2018-11-12 43.243.161.23

Хүрэлсүхээ хурдан огцор. Ард түмэнд бүх л муухай харагдаад байна чи. Нэг л том том юм ярьсан худлаа гар. Суудалдаа үлдэж л байвал юу ч гэж худлаа бурсан яахав гэх юмаа. Үнэхээр л шударга ёс хариуцлага яриад байгаа юм бол өөрийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр гэдэг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга дүүдээ арга хэмжээ аваа Барилгын салбараас зайлуулж өгөөч. Барилгачид үүнийг л хүсэж байна чамаас. Дүүгээ зайлуулж чадахгүй бол худлаа жүжиглэхээ боль !!!!!!!!!!

Avatar

Жонау ,хүүк 2 болилдоо 2018-11-12 112.72.11.115

Энэ 2 ард түмний тусын тулд сонгогдсон болохоос хэн нэгиыг хэмжээсгүй хаанд сонго гэж хэлээгүй л байх . Энэ хэдэн боовон чихтнүүд монгол ялна гэж солиороод одоо монголыг монгол биш болголоо . Цаашид нийт монголын ард түмэнд сонголтоо зөв хийгээрэй . Болж өгвөл ийм жонху мэтийн хүмүүсээр тархиа бүү угаалга даа

Avatar

Зочин 2018-11-12 103.26.193.88

төрийг эргүүлэхгүй бол Монголыг наад хэдэн дээрэмчид цөлмөж дууслаа.Монгол хөгжихгүй байгаа нь наад хулгайч дээрэмчидийн МАНАН бүлэг байсаныг ард түмэн сайн харлаа.эднийг бид сонгоогүй өөрсдөө сонгуулийн хууль янзлах царцааны нүүдэл иргэний бүртгэлийн будлиан намын зомби хар машин зэрэг зохион байгуулалттай төрийн эрхийг хууль бусаар авч төр бузарлаж байна….үтэр түргэн зайлахгүй бол оройтсон байх бий дээ…дараа нь цусаар уйлаад ч нэмэргүй болно доо эд нар.

Avatar

Батаа 2018-11-12 64.119.25.113

ЕС ойрын хугацаанд төрийн сангуудаас мөнгө авсан БҮХ төрийн албан хаагчдыг уучлал гуйлгуулж мөнгийг буцааж төлүүлэх хэрэгтэй. Хэрэв гэмт хэргийн шинжтэй бол Их Хурлын гишүүдийг гишүүнээс нь татгалзуулахад намын даргын өмнөөс шахалт үзүүлэх хэрэгтэй. Бусад төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж шалгуулах хэрэгтэй. Таны намын дарга болохдоо хэлсэн үгийг ард түмэн мартаагүй.

Avatar

Зочин 2018-11-12 103.111.68.3

Ямар юмных нь төр гэж Гүлдийсэн газрын наймаачнаар толгойлуулсанулаан цагаандаа гарсан хэдэн хулгайчид л байгаа биз дээ УИХ гэж

Avatar

Зочин 2018-11-12 103.57.93.167

аль аль нь эргэнэ

Avatar

IRGEN 2018-11-12 202.126.89.156

IIM TURTEI BAIGAAD CH YAAX BEE DEE… GEMT XEREGTEN GEDGIIG NI TOGTOOCHIXOOD BAIXAD XAMGAALAAD ABCH ULDDEG UIX-N MAN-N BULGIINXEN ICHEECHEE ARD TUMNEES… TA NAR SHUDARGA ESIIG TOGTOONO GEJ SONGOGDOO BIZ DEE .. ARAI CH DEE ICH L DEE……….

Avatar

Зочин 2018-11-12 202.126.89.222

Jenco maidar hotoo avaad z**l

Avatar

Зочин 2018-11-12 103.111.68.3

Мийёогийн б**с долоогч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж