Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад, олон улсын мастер, тулаанч Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 73 кг-ын жинд аваргаллаа.
Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгасан юм.
Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд гардан тулааны спортоор мөн хугацаанд хичээллэж байгаа юм.
Холбоотой мэдээ