Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөр гэж бий.
“Эко сургууль” хөтөлбөр нь дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадвар түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг. Тус хөтөлбөр дэлхийн 67 орны 51 гаруй мянган сургуульд хэрэгжиж байгаа юм.
Уг хөтөлбөрт Монгол Улсаас ерөнхий боловсролын 286 сургууль, дөрвөн цэцэрлэг бүртгэлтэй байна.
Төлөвлөгөөний дагуу 2022 он гэхэд Монгол дахь сургуулийн 50 хувийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавьжээ.