Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулж, аймгийн нөөцөд өвс, тэжээлийг хангалттай бэлтгэжээ. Тодруулбал, аймгийн нөөцөд 300 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар авсан байснаас өвс 341 тонн, тэжээл 147,7 тонн тус тус бэлтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Харин сумын нөөцөд өвс, тэжээлийн бэлтгэл тааруу аж. Тухайлбал, сумын нөөцөд 2400 тонн өвс, 720 тонн тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс өвс 1702 тоннн буюу 70,9 хувь, хүчит тэжээл 245 тонн буюу 34,1 хувьтай гарчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ