УИХ-ыг тарахыг шаардан жагсав

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тарахыг шаардан жагсав

УИХ-ыг тарахыг шаардан жагсав

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зүй бусаар зарцуулсныг эсэргүүцэн, УИХ-ыг тарахыг шаардан иргэд өнөөдөр /2018.11.11/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.

Жагсаалын үеэр хуульч, философич, АТОЗ-ын тэргүүн Ц.Нарангэрэлийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Авлигачдаар дүүрсэн УИХ-ыг тараахын тулд ард түмэн жагсаал зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Оффшорын асуудал, 60 тэрбумын хэрэг зэрэгтэй холбоотойгоор УИХ-ыг тараах 12 үндэслэл бий болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ыг тараах тулган шаардах бичгийг маргааш /2018.11.12/ УИХ-д хүргүүлнэ. Тулган шаардах бичгийн дагуу УИХ огцрох ёстой. Яагаад гэвэл, ард түмний итгэлийг хүлээх чадваргүй, ажиллах чадамжгүй, зөвхөн хувийн эрх ашгаа эрхэм болгосон гишүүдээс УИХ бүрдсэн байна. Тиймээс УИХ-ыг тарааж, ард түмний онц их хурал зарлан хуралдаж Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчилснөөр ямар засаглалтай болохоо ард түмэн өөрсдөө шийдэх ёстой” гэлээ.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж