Т.Батцогт нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Т.Батцогт нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасчээ

Т.Батцогт нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасчээ

Ардчилсан намын Баянзүрх дүүргийн хорооны дарга П.Нүрзэд энэ сарын 7, 9-нд тушаал гаргаж, Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, Т.Батцогт, М.Ихцэнгэл нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасчээ.

Үүний өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг мөн Ардчилсан намаас хасах шийдвэр гаргасан юм.  Эдгээр намаас хөөгдсөн гишүүд нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байгаа гишүүд юм.  Иймээс намгүй болсон төлөөлөгчид бие даагчид болох уу яах вэ гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Нөгөө талаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө намаас хөөсөн эл шийдвэр нь Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг хүчгүйдүүлж, МАН-ынханд олз болох сул талтай аж. МАН тус дүүрэгт шат, шатны сонгуульд ялагдал хүлээхэд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам хүчтэй ажиллаж ирсэнтэй холбоотой байдаг. Иймээс 2012 оны УИХ-ын сонгууль, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болсныхоо дараа Баянзүрх дүүрэгт Засаглах гэж оролдсон. Дүүргийн Засаг даргыг хүчээр авах гэсэн оролдлого ч хийгдэж байв. Харин үүний эсрэг тус дүүргийн Ардчилсан нам тууштай тэмцэж, чадсан.  Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож дахин ялалт байгуулсан.  Тухайн үед дээрх сонгуулиуд болоход тус дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Пүрэвдаваа ажиллаж байсан юм.  Харин энэ оны хавар буюу тавдугаар сард Ардчилсан намын дүүргийн дарга нарын сунгаа болоход П.Нүрзэд олонхийн санал авч Ардчилсан намын Баянзүрх дүүргийн хорооны дарга болсон.  Харин одоо түүний хэд, хэдэн гишүүнээ намаас хөөсөн эл шийдвэр нь Ардчилсан намын дарга С.Эрдэнийн захиалгаар хийж буй алхам байх вий, мөн толгой гишүүдээ ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөх боломжийг нь хязгаарлахын тулд эртнээс зайлуулах арга хэмжээ ч байж болзошгүй гэж болгоомжлогсод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж