Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр /2018.11.11/ Парист орон нутгийн цагаар 11.00 цагт эхэлнэ.
Энэхүү арга хэмжээнд 60 улсын төрийн тэргүүн нар оролцохоор хүрэлцэн иржээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ХБНГУ-ын канцлер Ангела Меркел, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей болон бусад удирдагчид оролцоно.
Энэ үеэр Парист хоёр талын маш олон уулзалт товлогдсоноос дэлхийн нийт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтад анхаарал хандуулж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн долдугаар сард Финляндын нийслэл Хельсинкит ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаар уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ эхлүүлсэн. Улмаар аравдугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ОХУ-д айлчлах үеэрээ дээрх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Парист уулзаж болох юм гэсэн хариу өгсөн билээ
А.АНИР
Эх сурвалж: RT