Үндэсний үйлдвэрлэгч Еден ХХК нь 2009 оноос хойш Монгол орны хөрсөнд ургасан жимс жимсгэнээр “Органик” нэрийн чацаргана, нэрсний өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэн борлуулж байна. Байгальд ургасан цэвэр жимсийг шахаж бүтээгдэхүүн хийдэг нь бидний давуу тал бөгөөд хэрэглэгч олны хүсэлд нийцсэн амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Чацаргана жимсний тосыг нь авахгүйгээр шууд савласанаар илүү сайхан амттай шүүс болсон. Бид өтгөрүүлсэн шүүсээ 500 гр-ын шилэн савлагаатайгаар үйлдвэрлэж борлуулж байна.Энэ удаа Цагаан сарын баяр болон хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2 литрийн савлагаатайгаар бүтээгдхүүнээ үйлдвэрлэн борлуулж эхэлээ.Илүү ихээр хэрэглэдэг Уул уурхайн компани болон ресторан цайны газруудад зориулж 20 литрийн савлагаатайгаар савлаж нийлүүлж байна. Өтгөрүүлсэн шүүсийг хэрэглэхдээ зөвхөн цэвэр усаар 5-6 дахин шингэлж хэрэглэх хэрэглэх нь тохиромжтой. Өтгөрүүлсэн шүүсийг найруулахад жишээ нь: 2 литрийн савлагаатай шүүснь 12-14 литр ундаа болж байгаа юм. Энэ нь таны цаг зав, санхүүгийн хувьд хэмнэлттэй болж байна. Бид Цагаан сараас өмнө Аньс жимсээр өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэхээр ажиллаж байна. Танай гэр бүл Сар шинийн баяраар ямар ундаа шүүс хэрэглэх вэ гэж бодож байгаа бол амт чанартай “Органик” өтгөрүүлсэн Чацаргана ,Нэрс, Аньсны шүүсийг таньд санал болгож байна. Худалдаж авахыг хүсвэл 10 хороололд байрлах “Газар шим” бөөний худалдааны төвөөс” Органик” шүүсийг “Газар шимийн” төрөл бүрийн “Огурцы Салаттайгаа цуг ширхэг барааг ч бөөний үнээр авах боломжтой ба бусад зах Номин, Миний дэлгүүр болон бусад супермаркетууд мөн Сар шинэд зориулсан “Дүнжингарав” зах, “Мишээл ехпо” ,баруун 4 замд байрлах МҮЭ-ийн байранд болох үзэсгэлэн худалдаануудаас авч болно.