
Хойд Ирландын нийслэл Белфаст хотын баруун хэсэгт гарсан үймээний улмаас 27 цагдаа гэмтэл бэртэл авсан тухай энэ сарын 12-ны өдөр DPA агентлаг хууль хяналтынхны мэдээнээс иш татан дамжуулжээ. Үймээнд залуу католикууд оролцсон байна. Ирландын протестант шашинтнууд түүхэн дурсгалт гэх Бойн голын тулалдааны ойд бэлтгэсэн 11-ний орой эхэлсэн байна. Залуу католикууд “Молотовын” гэх шатах шингэнтэй лонхоор цагдаа нарыг шидэлжээ.
Reuters агентлагийн мэдээгээр үймээнд 200 орчим хүн оролцсон байна. Хотод Бойн голын тулааны ойн арга хэмжээ явагдах учир дахин мөргөлдөөн гарч магадгүй юм. Бойн голын тулалдаан нь1690 онд болсон ба II Яков хааны католикуудын армийг Английн хаан ширээнд горилогч Вильгельм Оранскийн арми ялсан байжээ. Энэ тулаанд католикууд ялагдсан нь Ирландын нутагт протестант шашныг ноёрхлыг тогтоолгосон байна.