Өмнөд Солонгосын Засгийн газар нисэх онгоцоор 200 тонн мандарин Хойд Солонгос руу илгээсэн тухай Рёнхап агентлаг мэдээлж байна.
Мандарин бол Сөүлээс Хойд Солонгосын талд өгч буй бэлэг аж. Өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инд дээд зэрэглэлийн хоёр тонн мөөг бэлэглэж байсан ажээ. Үүний хариу болгож ийнхүү Өмнөд Солонгос Хойд Солонгос руу тус бүр нь 10 килограмм жинтэй 20 мянган хайрцаг мандарин илгээсэн байна.
Өнөөдрийн байдлаар мандарин нь эрэлттэй жимсний тоонд ороод байгаа бөгөөд Хойд Солонгост нэн ховор жимсний тоонд ордог юм байна. Иймээс Хойд Солонгосын аль болох олон иргэд энэхүү мандариныг хүртээсэй гэж найдаж буйгаа Өмнөд Солонгосын тал илэрхийлжээ.
А.АНИР
Эх сурвалжл: RT
Холбоотой мэдээ