Колумбийн цэргийнхэн 12 партизаныг устгав

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Колумбийн цэргийнхэн 12 партизаныг устгав


Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин гэх марксист партизануудын толгойлогч нарын 12 бие хамгаалагчийг цэргийн тусгай ажиллагааны явцад устгажээ.
Тусгай ажиллагаанд арми, цагдаагийн ангиуд ба нисэх хүчин оролцсон бөгөөд ажиллагааг Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний лидер  Альфонсо Каногийн  (Alfonso Cano)  орогнож байгаа гэх хүрэхэд хэцүү уулын бүсэд явуулсан байна.
Цэргийнхэн Каногийн бие хамгаалагч 12 хүнийг устгасан бөгөөд бас өөр Венесуэлийн хилийн орчим армийнхан партизануудтай тулалдах үеэр цэргийн 10 албан хаагч үрэгджээ. Устгагдсан партизануудын дунд лидерийн хамгаалалтыг хариуцсан нэгэн ангийг толгойлдог Марлени Рондон (Marleny Rondon) гэдэг эмэгтэй байсан гэнэ.
Альфонсо Кано нь Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин гэх бүлгийг үндэслэгч ба ээлжгүй удирдагч Мануэль Маруланда (Manuel Marulanda) 2008 онд нас барсны дараа толгойлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж