Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан шийдвэрийн дагуу тус яамны болон “Монгол Улс” төрийн өмчит компани, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргааны ажилтнууд, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх шашны сургуулийн оюутнууд хамтран Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын хогийг өчигдөр(II.07) цэвэрлэлээ.
Мөн түүнчлэн, мод бургасанд уясан хадгийг авсан байна.
Дашрамд дуулгахад, өчигдөр нийслэлийн бүх нийтийн цэвэрлэгээний өдөр байсан бөгөөд албан байгууллага, аж ахуй нэгжүүд ойр орчныхоо хогийг цэвэрлэжээ.
Т.ХӨВСГӨЛ