БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас "Хятадын өдөр" арга хэмжээг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний нэг хэсэг болох "Цасны баяр" өнөөдөр "Скай ресорт" цанын баазад боллоо.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Монголын ахмад дайчдын хороонд 4 сая төгрөгийн тусламж үзүүлж байгааг дуулгаж, энэ үеэр мөнгөн урамшууллын батламжийг гардуулсан байна.
"Цасны баяр"-ын үеэр цанатай луугийн үзүүлбэр, Хятадын үндэсний урлагийн тоглолт зэргийг сонирхуулж, ном, бэлэг дурсгалын зүйлс, хүнсний бүтээгдэхүүний хандивын худалдааг зохион байгуулж байна.
Ч.БОЛОР