“Ариун цус-Алтан амь” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Ариун цус-Алтан амь” сургалт боллоо

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг дээр өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Оюуны дархлаа ТББ, Монголын доноруудын холбоо хамтран хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Ариун цус-Алтан амь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэ үеэр цусны донорын тухай үндсэн ойлголт, Монгол дахь цусны донорын тулгамдсан асуудлууд болон Дэлхийн Цусны Донорын өдөр 2010 өдрийн талаар ярилцав. Мөн Цусны донорын ач тус болон хүмүүнлэгийн сайн дурын үйлсэд нэгдэхэд сэтгүүлчид чухал үүрэгтэй тухай харилцан санал солилцлоо. Сонирхуулахад ирэх зургадугаар сарйн 14-нд Дэлхийн Цусны Донорын өдрийг Испани улсын нийслэл Барселон хотноо “New blood for the world”  уриан дор зохион байгуулна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж