УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар өнгөрсөн жил Завхан аймгийн бүх сумдад нэгэн зэрэг “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээн зохион байгуулагдаж, дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон чухал үйл явдал болсон.
Тэгвэл тус тэмцээнд ялагч болсон 30 хүүхэд багш нарынхаа хамтаар энэ өдрүүдэд БНСУ-д аялж, тус улсын шатарчин хүүхдүүдтэй нөхөрсөг тоглолт хийсэн байна.
Онцлоход, Завхан аймгийн шатарчин багачуудын гадаад орнуудад хийх аялал цаашид ч үргэлжлэх аж. Ингэхдээ дараагийн баг нь Орос, Турк, Хятад орнуудад аялал хийхээр төлөвлөжээ.
Г.НАРАН