Шинэ арсланд Land-200 бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Шинэ арсланд Land-200 бэлэглэв

Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбат  анх удаагаа түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ. Харин өнөөдөр Хүй долоон худагт болж буй уяачдын баяр наадмын үеэр шинэхэн төрсөн Улсын арсланг Увс аймгийн нутгийн зөвлөлөөс “Ланд круйзер-200” машинаар мялаасныг Улсын ерөнхий прокурор   д.Дорлигжав гардуулж өглөө. Б.Ганбат бол Далай даян дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням нараас хойш бараг 20 жилийн дараа Улсын баяр наадамд түрүүлж байгаа Увсын анхны бөх учраас нутгийн иргэд ихэд билэгшээд байгаа гэнэ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж