УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлгээс уг хуулийн төсөл дээр тав хүртэл хоногийн завсарлага авснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хойшиллоо. “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрсний дараа хэлэлцүүлнэ гэж үзжээ. Тиймээс дараагийн асуудал бол Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.
С.СҮРЭН