Хятадын бөөний захад 17 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Хятадын бөөний захад 17 хүн амиа алджээ

Фото: STR / AFP

 

Гуандун мужийн бөөний зах захад гал гарах үеэр наад зах нь 17 хүн амиа алдсан гэж Associated Press мэдээлэв. Хохирогчдын тоог одоогоор  тодруулж дуусаагүй байна.

 

Зах байрладаг байрны дөрвөн давхарт гал  гарсан байна. Орон нутгийн  эрх баригчдын мэдээгээр,  гал унтраахад 270 гал сөнөөгч оролцжээ. Гал унтраахад бараг зургаан цаг зарцуулсан бөгөөд гал сөнөөгчид таван хүнийг галаас гарган авсан байв. Гал сөнөөгчдөөс дөрвөн хүн түлэгдэж бэртсэний нэгийнх нь  биеийн байдал хүнд байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж