Маргаашнаас цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Маргаашнаас цас орж, шуурна

Маргаашнаас цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас цаг агаар муудах нь ээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын  12-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж