“Салис цэцэрлэгээс харагдах Антиб”
Лондоны Sotheby's дуудлага худалдаа лхагва гаригт худалдааны дээд амжилт тогтоов. Францын империсионист зураач Клод Монегийн таван зураг нэг цагийн дотор 83,8 сая ам.доллараар (£55,7 сая) арилжаалагдсан байна.
Хамгийн үнэтэй лот нь “Гранд суваг” болсон ба түүнийг 35,6 саяар (£23,7 сая) худалдсан байна. “Живернийн улиангар” зургийг 16,2 саяар (£10,7 сая), “Эргийн гудамж” £10,2 саяар, “Салис цэцэрлэгээс харагдах Антиб” £8,7 саяар, “Цээнэ цэцэгтэй ваар” £8,7 саяар тус тус зарагджээ. Хоёрдугаар сарын 4-ний өдрийн дуудлага худалдааны нийт орлого нь 280,2 сая ам.доллар (£186,4 сая) болсон нь нэг өдрийн худалдааны дээд амжилт боллоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР