Ахмад хоккейчид Орхон аймагт өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Ахмад хоккейчид Орхон аймагт өрсөлдөж байна

Монголын хоккейн 2015 оны ахмадын УАШТ Орхон аймгийн Эрдэнэт хотноо үргэлжилж байна. Тэмцээний мөсөн талбайд хот хөдөөгийн 7 багийн 100 гаруй хоккейчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үеэр МХХ-ны Ерөнхийлөгч, уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу хоккейн холбооноос өвлийн спортын сонирхолтой төрөл болох энэ спортыг хөгжүүлэхэд холбооноос олон төрөлт үйл ажиллагаа явуулж, хэд хэдэн тэмцээн уралдааныг зохиосныг онцолж байсан юм. Тэрээр 1960, 70, 80 оны үед мөсөн талбайд тоглож, энэ спортыг хөгжүүлэхэд хүйтэн өвлийг үл тоож, тэсвэр тэвчээр гарган ур чадвартай гарын ажиллагаа, уран гоё  гулгалт, хүчтэй цохилт, чадварлаг тоглолтоо үзүүлж байсан ахмад хоккейчдодоо талархаж байгаагаа илэрхийллээ.

Тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аврага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Д.Батчулуун дасгалжуулагчтай Гэрэл-Од ахлагчтай Бугант тосгоны баг, спортын мастер Шинэбаяр ахлагчтай Билэгтхүү  баг, спортын мастер С.Ганбилэг ахлагчтай Шарын гол баг, Зүүн Хараа, УБЭҮ-ийн Зориг ахлагчтай Хангарьд баг, Улаанбаатар хотын Алтан-Од, Дархан багийн нийт 7 багийн хоккейчид тойргоор өрсөлдөж байна.

Хамгийн ахмад хоккейчин Хөдөлмөр, Алдар, СЭЗДС-ийн багт тоглож байсан 62 настай спортын мастер Баатар байна. Тэмцээний нээлтийн үеэр “Монголын шайбтай хоккей” номын зохиогч ахмад мастер О. Энхтайван МХХ-ны Ерөнхийлөгч Д. Даваасамбууд өөрийн ном болон хоккейн сүлд дуулалыг  гардуулан өглөө.

Одоогоор Билэгтхүү баг 12 оноотой тэргүүлж, Бугант баг 7 оноотой, Хангарьд баг 6 оноотой удаалж байна.

Эх сурвалж: http://likenews.m

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж