Х.Монголжингийн найзууд батламж гардлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Х.Монголжингийн найзууд батламж гардлаа

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлж, Ерөнхийлөгч түүнд Монголжин хэмээх нэр хайрласан. Тэгвэл өнөөдөр Монголжингийн чацуутан найзуудыг алдаршуулах ёслол Монголын хүүхдийн ордонд боллоо.  Тэрхүү ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа, Төрийн банкны захирал Д.Батсайхан болон Асашёорюү Д.Дагвадорж, МУГЖ Т.Ариунаа нарын алдартнууд оролцсон юм. Нэгдүгээр сарын 24-ний өдөр нийслэл хотод мэндэлсэн хүүхдүүдийн аав ээж, эмээ өвөө нар ёслолд оролцож гурван сая дахь иргэний чацуутан гэдгийг нь батламжилсан дурсамжийг гардан авсан юм.

 Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж