Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охин Засгийн газрын үнэт цааснаас нэг сая төгрөгөөр худалдан авах эрх олголоо. Энэхүү эрхийг өнөөдөр болсон “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.
Дашрамд дуулгахад өнгөрсөн онд Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 375,5 мянган ширхэг үнэт цаасыг 36,1 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Т.ДАРХАН