УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг, “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоожээ.

Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

Энэ төслийн хүрээнд Гацууртын ордын уурхайн олборлолт нийт 9 жил үргэлжилж, үйлдвэрлэл 10 жил явагдах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж