Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн ихэсч хотын төвлөрөл нягтарч байгаатай холбоотойгоор нийслэлийн эмнэлгүүдэд ачаалал эрс ихссэн билээ. Тиймээс нийслэлийн хүн амын бодит хэрэгцээнд тулгуурлан Улаанбаатар хотод эрүүл мэндийн салбарын орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлэг, оношлогоо, лаборатори барьж байгуулах зорилготой ЭМЯ, БНХАУ-ын Шанхайн СФЕКО группэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 12 цагт ЭМЯ-нд боллоо. Дээрх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон, Шанхай группын СФЕКО-ийн ерөнхий захирал Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Б.Анхцэцэг
Б.Анхцэцэг