Англи хосуудын мал нядалгааны газраас худалдаж авч амийг нь авран тэжээж буй бяцхан тоорой интернэтийн од болж байна. Фелла гэх уг тооройг нядалгаанд оруулах гэж байхад нь Эмили Кейтс, Дастин Грациотти нар 70 фунт стерлингээр худалдан авчээ. түүний найз залуу Дастин Грациотти (Dustin Graziotti) худалдан авчээ.
Хосууд цагаан хоолтон учраас амьтдын амийг аврахын төлөө тэмцдэг байна. Тэд тооройг мах, хиам болохоос өөр зүйл хийж чадна гэдгийг батлахыг хүсч байгаа гэжээ.
Фелла байнга нохойнуудтай хамт тоглож байдаг учраас тэдний ааш авирыг дууриах болсон гэнэ. Тоорой “суу”, “хүлээ” гэрэг тушаалыг биелүүлдэгээс гадна хуцах гэж оролддог аж.
Гахайг хосууд чанасан ногоо, гадил жимсээр хооллодог ба яг л нохой тэжээхтэй адил, зарим талаараа тоорой нь нохойноос ч цэвэрхэн байдаг гэж хосууд ярьжээ.
Феллагийн зураг бичлэгүүд сошиал сайтууд маш их шейр хийгдэн сонин хэвлэлүүд түүний талаарх мэдээ мэдээллийг цацах болсон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР