МУСТА жvжигчин Р.Анхням Франц, Хятадын хамтарсан “Чонон сvлд” кинонд тоглоод эх орондоо єчигдєр ирлээ. Тvvнийг “Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жvжигчдийн холбоо”-ныхон болон хэвлэлийнхэн угтаж авсан. “Чонон сvлд” киноны нээлтийг энэ сарын 4-нд Хятад болон Францад албан ёсоор хийжээ. Тэрбээр урд хєршид болсон нээлтийн арга хэмжээнд оролцчихоод ирж буй нь энэ юм. Ингээд жvжигчин Р.Анхнямтай шинэ уран бvтээлийнх нь талаар ярилцсанаа хvргэж байна.
-Олон улсын хэмжээнд хvлээлт vvсгэсэн, хамтарсан уран бvтээлд оролцоод ирсэнд баяр хvргэе. Анхны сэтгэгдэл ямар байна вэ?
-Маш их баярлалаа. Намайг найзууд маань ингэж хvлээж авна гэж тєсєєлєєгvй. Баярлаад, хэлэх vг ч олдохгvй байна. Киноны маань нээлтийн vйл ажиллагаа маш сайхан болсон. Гурван єдрийн арга хэмжээ зохион байгуулж, єчигдєр Хятадын Намын тєв хорооны байранд киноны нээлт болсон. Монголоос БНХАУ-д суугаа элчин сайд, найруулагч Золбаяр, жvжигчин Амарсайхан нар хvрэлцэн ирж оролцсон. Сэтгэгдэл маш єндєр байна.
-Монголд хэзээ нээлтээ хийх вэ?
-Азийн нээлт гурван сард болно. Киноныхоо монголд гаргах эрхийг худалдан авсан. Ирэх сарын эхний долоо хоногт vзэгчиддээ хvргэхээр тєлєвлєн ажиллаж байна.
-Гадны уран бvтээлд тоглосон анхны бvтээл тань биш. Гэсэн ч ганц Монгол жvжигчин тоглож байгаа болохоор нэлээд хариуцлагатай ажиллах шаардлага тулгарсан байх?
-Ганцаараа улсынхаа нэрийг тєлєєлж яваа болохоор маш их хичээсэн. Ямар нэгэн алдаа гаргах ёсгvй. Тиймээс уран бvтээл болон єєрийгєє авч явах зэрэг бусад бvхий л зvйл дээр цаг, минут тутамд хичээсэн. Ямартай ч єчигдєр /уржигдар/ ажлынхаа vр дvнг vзлээ.
-Бусад орны кинонд тоглоно гэдэг хэлний бэрхшээлээс гадна тухайн найруулагчийн арга барил гээд монголчуудаас єєр байсан байх. Бэрхшээл хэр байв?
-Мэдээж хэлний бэрхшээл их гарна. Бид чинь англиар тєрєлхийн юм шиг ярьж чадахгvй шvv дээ. Гэсэн ч найруулагч, уран бvтээлчидтэйгээ ойлголцохын тулд єєрсдийнхєє хэмжээнд англиар, хятадаар ярьж байсан. Бэрхшээлийн хувьд байсан. Гэхдээ тухайн vедээ л тохиолдож байгаа учраас амархан, хєнгєхєн давж гарахыг хичээж байсан.
-Уран бvтээлийн цаашдын тєлєвлєгєє тань их сонин байна. Одоо бол таныг урд хєршийн уран бvтээлчид илvv сайн мэддэг болсон байх?
-Хятадад хийх, зун болох уран бvтээлvvд маань ерєнхийдєє тодорхой болж байгаа. Кино, уран бvтээлvvдийн урилга ирсэн. Олон улсын хэмжээний уран бvтээлд дахин, дахин оролцохсон гэж бодож байгаа. Энэ бол зєвхєн миний бус бvх л уран бvтээлчийн бодол байх.
-Бусад гол дvрийг ямар хvмvvс бvтээсэн бэ?
-Манай кинонд Хятадын алдартай жvжигчин Фэн Шао Фэн, Дао Сио болон бидний сайн мэдэх Чингис хааны дvрийг бvтээсэн жvжигчин Баасан ах бид дєрєв гол дvрийг бvтээсэн.
-Энэ киноны ганц Монгол хvн. Бvр гол дvрийг бvтээхийн тулд нэлээд єрсєлдєєн дундаас сонгогдсон байх. Тэгэхээр єєртєє, дотроо бодолтой байсан байх?
-Тэгэлгvй яах вэ. Энэ кинонд аль болох Монгол эмэгтэй, ахуй ямар вэ гэдгийг єєрийн дvрээр гаргахыг зорьсон. Яагаад гэвэл Хятадын хэдэн мянган эмэгтэй жvжигчин, Євєрмонголын маш олон жvжигчдийн оролцсон шалгаруулалтаас гарсан учраас надад алдаа хийх эрх байгаагvй. Монгол хvн ийм байдаг юм байна гэж харна. Тиймээс маш их хичээсэн.
-“Чонон сvлд” киног Оскарт нэр дэвшvvлэх болов уу?
-Энэ талаар сайн мэдэхгvй байна. Саяхан телевизийн нэвтрvvлэгт оролцож байх vед найруулагчаас бас энэ тухай асууж байсан. Гэвч найруулагч “баттай хэлж мэдэхгvй байна” гэх хариултыг єгсєн.
-Кино зураг авалтад хэдий хэр хугацаа зарцуулав?
-Киноны бэлтгэл ажлыг бэлтрэг тэжээж, чоно сургахаас эхлээд бусад зvйлсээ оруулаад долоон жилийн хугацаанд хийсэн. Жvжигчин сонгон, шалгаруулах болон зураг авалт хийхэд жил хагасын хугацаа vргэлжилсэн.
-“Чонон сvлд” кино, зохиолоосоо хэр єєр болсон бэ?
-Кино нь зохиолоосоо ялгаатай болсон. Найруулагчийн тусгасан байдал гээд олон ялгаа бий.
-Та тvрvvнд хэлний бэрхшээл гэж байсан. Яг зураг авалт буюу кинон дээр ямар хэлээр харилцаж байсан бэ?
-Кинонд тоглохдоо монгол хvмvvстэй монголоор, хятад хvмvvстэй хятадаар ярьж, харилцаж байсан. Харин vзэгчдэд зориулаад тухайн орны хэлээр нь орчуулагдаж гаргахаар болсон. Жишээлбэл монголчуудад маань зориулж Євєрмонголоор орчуулга нь хийгдсэн.
-Жvжигчдийн хувьд дэлхийн тавцанд мєрєє vлдээх боломж байна гэдгийг эхнээсээ харуулж байна. Харин монголын кино урлаг дэлхийд хэзээ данслагдах бол?
-Удахгvй байх гэж бодож байна. Манай уран бvтээлчид аль ч улсынхаас дутахааргvй чадвартай, мундаг шvv дээ. Монголын кино урлаг улам бvр хєгжиж байна.
-Монгол уран бvтээлчидтэй хамтрах, гадны кинонд тоглох хоёрт ялгаа хэр байна?
-Уран бvтээл талаасаа найруулагч нарын арга барил, уран бvтээлч хvн хэрхэн, яаж ажилладаг вэ яг л адилхан. Харин кинонд оролцогчдын хамрах хvрээ болон тухайн бvтээлд зориулж буй мєнгєний хэмжээгээрээ л єєр. Кино бол мєнгєний урлаг. Vvнтэй давхар бизнес хийгдэж байдаг учраас тийм ялгаа бий. Сая миний тоглосон кинонд л гэхэд 500 орчим уран бvтээлч оролцох жишээтэй.
-Гадны найруулагчийн ойлголтоор хийгдсэн кинонд монгол ахуй хэр буусан бол?
-Гадаадын найруулагч Монголын соёл, ахуйг тэр бvр мэдэхгvй. Тиймээс ялгаатай, гуйвсан зvйл гарч байсан. Монгол ахуйг 100 хувь тусгасан гэж хэлж чадахгvй. Гэхдээ тухайн киног бvтээснээр монгол соёл, нvvдэлчдийн амьдрал руу хандаж байгаа нь дэвшил. Энэ ахуйг, биднийг, тvvхийг сонирхоно гэдэг нь кино урлаг Монгол руу хандана гэсэн vг.
-Гэхдээ жинхэнэ ахуйгаас зєрчилдєєд ирэхээр та хэлнэ биз?
-Мэдээж хэлнэ. Маш их маргаан гардаг байсан. Олон зvйл дээр ийм явдал тохиолдож байсан учраас яг оноогоод хэлж сайн санахгvй байна. Гэхдээ найруулагч єєрийнхєєрєє л хийдэг.
Бид аль нэг vндэсний ахуйн тухай кино хийгээгvй. Чонын тухай, хvн тєрєлхтний тухай кино хийж байгаа учраас тусгайлан сонгох боломжгvй гэж байсан. Харин дараа нь яг Монгол ахуй, хvний тухай кино хийвэл нарийвчлан харуулна гэдэг тайлбарыг єгдєг байсан. Миний саналаар єєрчилсєн нь бий. Гэхдээ найруулагчийнхаар шийдсэн нь их.
Эх сурвалж: "Өглөөний сонин"