Аж үйлдвэрийн яам бодлогын баримт бичгээ өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн яам бодлогын баримт бичгээ өргөн барилаа

Аж үйлдвэрийн яам Төрөөс аж үйлдвэрийн  талаар баримтлах бодлогын баримт бичгийг өнөөдөр  УИХ-ын даргад өргөн  мэдүүллээ. Энэхүү бодлогын баримт бичиг нь  Монгол Улсын  аж үйлдвэрийн салбар ямар бодлого, ямар зарчмаар ажиллаж, ямар үр дүнд хүрэхийг тусгасан суурь баримт бичиг  юм. Бодлогын баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барьсны дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  “Бодлогын баримт бичигт аж үйлдвэрийн салбарын эрхзүйн орчинг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тогтоох, стратеги төлөвлөлт  хийх, тэргүүлэх чиглэлээ тогтоох гэсэн үндсэн суурь зарчим дээр тулгуурлаж байгаа.

Дараагийн анхаарч байгаа зүйл бол тэргүүлэх салбараа тогтоохын тулд ямар зарчим баримтлах вэ гэдэг асуудал. Ялангуяа экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, шинэ техник технологи, иновацийг ашигласан  үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих  нь зүйтэй  гэж тусгасан. Ер нь аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ цаашдаа кластер, ложистик, аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс гээд  цогцоор нь хөгжүүлэхийн тулд бодлогынхоо  эрхзүйн орчныг маш  хурдан шинэчлэх ёстой гэсэн бодлогын бичиг баримтаа өнөөдөр өргөн барьж байна.  Бодлогын бичиг баримт  хаврын чуулганаар батлагдсанаа дараа эрхзүйн зөв зохицуулалт хийж, цаашаа шуурхай  явах шаардлага  үүсч байна.  Монгол Улс өнөөдөр аж үйлдвэрийн бодлогын баримт бичгээ өргөн барьснаар цаашдынхаа хөгжлийг зөв  тийш залах нөхцөл бололцоо үүсч байна гэж ойлгож болно” гэлээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж