Ерөнхий сайд Япон улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийх болсныг Гадаад хэргийн яамнаас өнөөдөр албан ёсоор зарлалаа.  Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал байх юм.

Тэрээр дээрх хугацаанд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцохын зэрэгцээ бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.  

Мөн энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж