Роналду шинэ дотуур хувцасны коллекц танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Роналду шинэ дотуур хувцасны коллекц танилцууллаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хоёр жил дараалан хүртээд буй "Реал Мадрид" болон Португалийн шигшээ багийн супер од Кристиано Роналдо өөрийн нэрийн дотуур хувцасныхаа шинэ коллекцийг танилжуулжээ. Тэрбээр тод өнгийн шинэхэн тод өнгийн дотуур хувцаснуудаар гангарч зургаа авахуулсан бөгөөд “CR7” брэндийн хавар, зуны загварууд нь тод өнгө давамгайлсан юм байна. Харин эдгээр зургуудыг гэрэл зурагчин Жон Ранкин авчээ.
 
Роналдо “Би хурц тод өнгөнд дуртай. Дотуур хувцас янз бүрийн өнгийн шийдлийг туршихад яг тохирно. Миний коллекцууд бусдаас ялгарч байх нь таалагддаг. Үүгээрээ ч би үнэхээр бахархдаг” гэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр өчигдөр 30 насны босгыг хүрсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж