Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 27 сангийн талаар мэдээлэл хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 27 сангийн талаар мэдээлэл хүсэв

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 27 сангийн талаар мэдээлэл хүсэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 27 сангийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Албан бичгийг энэ сарын 6-нд хүргүүлсэн юм байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дэргэд нийт 27 сан үйл ажиллагаа явуулдаг.  УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа  тус 27 сангийн 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр тусгасан. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж байгаа юм.

Тэрбээр энэхүү мэдээллийг хүсэхдээ  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хэдэн оноос анх хөрөнгө төвлөрүүлж зээл олгож эхэлсэн, олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт, төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг хүсчээ. Мөн  УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн мэдээллийг хүссэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж