
Ерөнхий сайдын орлогч энэ тоог албан ёсоор амь үрэгдсэн гэж бүртгэгдсэн хүмүүсийн статистик гэж хэлсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд киргиз, узбек хоёрын аль нь илүүтэй байсан бэ гэсэн асуултад тэрээр хариулахаас татгалзжээ.
Долдугаар сарын 9-нд Үндэсний аюулгүй байдлын алба нь 309 хүн амиа алдсан гэж байлаа. Зургадугаар сарын 11-ний шөнө Киргизийн өмнөд нутагт үндэстний мөргөлдөөн гарч хэдэн зуун хүн алагдан олон арван байр байшинг шатаасан байлаа. Хэд хоногийн дараа үймээн дарагдахад эрх баригчид түүнийг засгийн эрхээс зайлуулагдсан Курманбек Бакиевын талынхан зохион байгуулсан гэж мэдэгдсэн юм.