Артур хааны дугуй ширээ олджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Артур хааны дугуй ширээ олджээ

Фото: ISRA.com/AP

Британийн эрдэмтэд Артур хаан ба түүний рыцариудын чухал хуралдаанаа хийдэг байсан гэх домогт дугуй ширээг олсноо мэдэгдэж байна. Домогт тийм ширээг Артур хийлгэхдээ бүгд ижил тэгш харагдана гэсэн санааг агуулсан гэдэг.
Түүхчид Артур хааны нийслэл Камелот хотын бууринд байдаг Честерт тэр ширээ байгаа гэлээ. Үүнээс гадна түүнийг тавилгын хэрэгсэл биш гэж тэд хэлж байна. Британийн эрдэмтдийн үзэж буйгаар дугуй ширээ гэдэг нь амфитеатрт байрлуулсан том хэмжээний байгууламж гэнэ. Тийм ширээний ард нэгэн зэрэг 1000 хүн сууж болохоор байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж