«Хезбалла»: Израилийн байнуудыг бид онилсон байгаа

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

«Хезбалла»: Израилийн байнуудыг бид онилсон байгаа

Фото: ISRA.com/AP

 «Хезбалла» бүлэглэл энэ сарын 11-нд Израилийн хэвлүүлсэн зэвсгийн агуулахын талаарх мэдээлэлд хариулахаас өөр аргагүй болов. Израилийн тагнуулын зургуудад зэвсгийн агуулах, командын байр, нуувч зэргийг харж болох байв.
Тэр нь нэг ёсондоо Израилийн цохилт өгөх  байнууд юм. Израиль Ливаны дайны дараа «Хезбалла» бүлэглэлийн хүч ихээхэн өсчээ. Одоо энэ террорист байгууллага 40 мянган пуужинтай бөгөөд тэдний 1-2 хувь нь 100 гаруй км-аас дээш тусгалтай.
Израильчуудын мэдээгээр тус бүлгийн зэвсгийн агуулах нь өмнөд Ливаны тосгон бүрт шахуу хувийн орон сууц, сургууль эмнэлгийн дэргэд байна.
Израильд хариу болгон «Хезбалла» бүлгийн өмнөд Ливаны хөдөлгөөний командлагч шейх Набиль Каук мэдэгдэхдээ бид бас Израильд цохилт өгөх байнуудаа тэмдэглэн онилсон байгаа гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж