Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Малчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2015 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө хүйтэрч 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө хүйтэрч 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө хүйтэрч 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө хүйтэрч 7-12 хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.

2015 оны 02 дугаар сарын 7-ноос 2 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж