Францын лигийн цомын тэмцээний шигшээ тоглолтод хүч үзэх хоёр дахь баг тодорлоо. Шигшээд тоглох эхний багаар нийслэлийн хүчирхэг баг болох “Парис Сант-Жермейн” клуб тодроод байсан бол тэдэнтэй өрсөлдөхөөр "Бастия" клуб шалгарч үлдсэн юм.
Тэд өнгөрсөн шөнө "Монако" клубын "Луи II" цэнгэлдэхэд зочлон тоглож, үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцээгээр тоглолт өндөрлөсөн бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад "Бастия" өрсөлдөгчөө (6 : 7) харьцаатай буулгаж авсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn/